Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэн явагддаг.

Нийгмийн бодит нөхцөл байдлыг тодорхой судалгаанд тулгуурлан үнэн зөвөөр ойлгох нь цаашдын чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх гол гарц бөгөөд үүнд л судалгааны үүрэг ач холбогдол оршиж буй юм. Манай улсын эдийн засгийн өсөлт бууралт, үр ашиг нь хүн амын бүлгүүдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа, боловсролын чанар, хүртээмж хийгээд хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжлөөс эхтэй хүний хөгжлийн асуудал, нийгэм болон бүлгүүдийн харилцан үйлчлэл, нийгмийн социаль өөрчлөлт зэрэг олон асуудлууд социологийн тодорхой судалгааг шаардаж байна. Иймд бид нийгмийн асуудлуудыг хүн амын бүлгүүдтэй холбон судлахаас гадна тухайлан гэр бүлийн үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, тогтвортой байдал, салалт, хүчирхийлэл, гэр бүл дэхь хүний эрх, хүүхдийн асуудал, гэр бүлийн хөгжил, чадавхи зэрэг асуудлаар тодорхой судалгааг хийж бодит байдлыг тодруулах юм.