
Монгол улсад гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудлаарх төрийн бодлогыг хэрэгжүүлч байгууллагууд нь гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн харилцааг сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна. Төрийн бодлогыг богино хугацаанд үр дүнд хүргэхэд эдгээр байгууллагуудад ажиллаж буй ажилтнуудыг чадавхижуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах нь нийгмийн шинэ шаардлага болж байна.
Гэр бүлийн хүрээнд үүсч буй сөрөг асуудлуудыг бууруулахад хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол олгох асуудал юм.
Энэхүү сургалт нь гэр бүл, хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын багш, мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудад гэр бүлийн боловсрол олгох практик арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.
- ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ
- БАГААР АЖИЛЛАХ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ
- ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ
- “МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН НАС” ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
- ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ
- ЭРСДЭЛТЭЙ БҮЛГИЙН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ
- ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ
- ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ
- ХОСЫН ОЙЛГОЛЦЛЫН ХӨТӨЛБӨР
- ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
- ЗАЛУУ, ДУНД, АХМАД НАСНЫ ГЭР БҮЛҮҮДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ
- ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ
- ӨРХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ
- ЗАЛУУС, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ГЭР БҮЛИЙН ЗӨВ ХАНДЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ЁС УЛАМЖЛАЛЫН СУРГАЛТ
- ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА, ТӨЛӨВЛӨЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ