Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл
 

Энэхүү сургалт нь нийгмийн халамжийн зорилтот бүлгийн өрхүүдэд зориулагдсан сургалт юм. Тэдний хувьд орлого бага, амьдралд нь хүрэлцдэггүй, хүүхдийн хөгжил, эрх, эрүүл мэндэд анхаарах  шаардлагатай,  гэр бүлийн харилцаанд  таагүй уур амьсгалтай, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд голдуу өрхүүд байдаг.

Иймд энэхүү сургалт нь  онол,  дадлага хосолсон өвөрмөц арга зүйгээр тэднийг чадавхижуулах, хандлагыг өөрчилөхөд чиглэдэг.

Үүнд:

  • ёс суртахуун, зан байдал, харилцаа хандлага, гэр бүлийн харилцаа, уур амьсгалд эерэг өөрчлөлт гаргах
  • нийгэмд өөрийн хөдөлмөрөөр амьдрах хүсэл эрмэлзэлтэй болгох,өөртөө итгэх, өөрийгөө дайчлах хүсэл эрмэлзэл бий болгох
  • хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогыг мэдэж тэднийг хайрлах, зөв харилцах хүмүүжүүлэх, арга барилд суралцаж эцэг, эхийн үүрэг хариулцлагыг дээшлүүлэх
  • эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал зуршилтай болж амьдрах орчин амьдралын нөхцлөө өөрчлөх хүсэлтэй болгох
Сертификатын Сургалт
Ерөнхий Сургалт