
Аливаа улс орны хамгийн үнэт зүйл бол улс орны ирээдүй болсон хүүхэд өсвөр үе байдаг. Иймээс цөөн хүн амтай манай улсын хувьд хүүхэд өсвөр үеийнхэний хөгжил, хамгаалал, эрүүл мэндэд онцгой бодлого баримтлах ёстой. Хүүхэд өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй учраас насанд хүрэгчдийн харилцаа хандлага их чухал байр суурьтай байдаг. Хүүхдийн эсрэг гарч буй сөрөг үзэгдлүүд нь бүгд л насанд хүрэгчдээс шалтгаалан бий болдог. Иймд гэр бүл, эцэг, эх, албан тушаалтан олон нийтийн хүүхдийн талаарх харилцаа хандлагад нөлөөлөх нь чухал юм.
Гадны улс орнуудад хүүхдийн мэргэжилтэнг нарийвчилан бэлтгэж сургууль, хүүхдийн байгууллагад дагнасан хүүхдийн төлөөлөл болгон тэдний төлөө ажиллуулж байна.
Энэхүү сургалт нь аливаа байгууллагад хүүхдийн төлөө ажиллаж буй ажилтнуудыг мэргэшүүлэн сургахад чиглэнэ. Хүүхдийн хөгжил, нас бие сэтгэхүйн онцлог, өөрчлөлт бүх процессыг мэддэг тэдний эрх ашиг, хүсэл сонирхол, хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулахуйц бодит ажлыг хийж чаддаг орчин үеийн хүүхдийн хөгжлийн чиг хандлагыг мэддэг илүү мэргэшсэн байхад энэхүү сургалт ач тусаа өгнө.
- ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ
- БАГААР АЖИЛЛАХ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ
- ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ
- “МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН НАС” ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
- ЭЦЭГ ЭХИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ
- ЭРСДЭЛТЭЙ БҮЛГИЙН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ
- ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ
- ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ
- ХОСЫН ОЙЛГОЛЦЛЫН ХӨТӨЛБӨР
- ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
- ЗАЛУУ, ДУНД, АХМАД НАСНЫ ГЭР БҮЛҮҮДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ
- ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ
- ӨРХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ
- ЗАЛУУС, ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ГЭР БҮЛИЙН ЗӨВ ХАНДЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ЁС УЛАМЖЛАЛЫН СУРГАЛТ
- ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА, ТӨЛӨВЛӨЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ