Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл
 

Гэр бүлийн сэтгэл судлал нь гэр бүлийн гишүүд хоорондын харилцааны сэтгэл зүйн өөрчлөлт, хувь хүний зан төлөв, темпераментын харилцан үйлчлэл, гэр бүлийн тулгамдсан асуудлыг онол, арга зүйн түвшинд судалдаг шинжлэх ухаан юм. Энэхүү сургалтаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан араншингийн онцлог, сэтгэл зүйн ялгааг ойлгуулах, зөрчил зөрөлдөөний бүхий л нөхцлийг даван туулж, түүнийг шийдвэрлэх, гэр бүлд харилцааны эерэг уур амьсгалыг бий болгох онолын болон практик мэдлэгийг эзэмшүүлнэ.

Гэр бүлийн харилцаанд эерэг ба сөрөг хандлагаар нөлөөлж буй сэтгэл зүйн хүчин зүйлсийг насны онцлогтой холбон ойлгуулна. Гэр бүлийн зөрчил түүнээс үүсэх хямрал, сэтгэл санааны таагүй байдлаас гарах арга барил, хүүхэдтэй харилцан ойлголцох, харилцааны ур чадварыг эзэмшүүлнэ. Залуу, дунд, ахмад гэр бүлүүдийн харилцааны онцлог, гэр бүлийн харилцаанд гишүүдийн сэтгэл зүйн нөлөөлөл хэрхэн үйлчилдэг талаар мэдлэг олгоно. Мөн бэлгийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл мэдрэмжийн ялгаа нь насны онцлогоос хамааран гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгуулна.

Ерөнхий Сургалт
Сертификатын Сургалт