Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар  “Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн ТББ” “Гэр бүл хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвар олгох” сертификатын  сургалтыг  2014 оны 03 сарын 02- 07 хүртэл  зохион байгууллаа.

Сургалтанд БЗД-ийн хороод, сургуулийн нийгмийн ажилтнууд БЗД-ийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн зэрэг  нийт 15 хүн хамрагдлаа.

Энэхүү сургалтын зорилго нь гэр бүл хүүхэдтэй анхан шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудад гэр бүл хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвар олгоход чиглэсэн юм.

Тус сургалтын агуулга нь онол, дадлага хосолсон 40 цагийн хичээлээс бүрдлээ.