Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл
Ургийн овог: Завга нуур
Эцэг /эхийн/ нэр: Болдуухай
Өөрийн нэр: Оюун-Эрдэнэ
Төрсөн газар: Баянхонгор аймгийн Заг сум

Боловсрол:

1996-2000 МУБИС-ийг нийгэм судлалын багш мэргэжлээр

2000-2002 онд МУБИС-ийн магистрантур

2004-2007 онд МУБИС-ийн докторантур тус тус төгссөн.

Хөдөлмөр эрхлэлт:

2000-2005 он. МУБИС-д багш, Тэнгэр дээд сургуульд сургалтын менежер,

2006-оноос одоог хүртэл Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Гэр бүл судлалын тэнхимд багш, эрхлэгч

2015 оноос Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал хавсран

Эрдмийн зэрэг,/цол/:

Доктор (Ph), дэд профессор

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд Унгарын Төв Европын Их Сургуульд,

2010 онд Турк улсад,

2008, 2011, 2012 онуудад  БНСУ-д тус тус  мэргэжил дээшлүүлсэн.
Судалгааны чиглэл:

Социологи, сэтгэл судлал

Ажлын туршлага:

Монгол улсад гэр бүл судлаач мэргэжлийн стандартыг анх удаа тогтоож БНСУ, АНУ, Герман, Канад зэрэг улс орнуудын туршлагаар бакалавр, магистрын сургалтыг эрхлэн мэргэжилтэн бэлтгэхэд сүүлийн 10 гаруй жилийн сургалт, судалгааны ажлаа зориулсан.

Гэр бүлийн зөвлөгөө, сургалт явуулах, судалгааны ажлыг өргөжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулахад судлаачийн хувиар идэвхтэй ажиллаж байна.

Энэхүү чиглэлээр хийсэн ажлын зарим туршлагааас дурьдвал:

  1. 2009-2011 онуудад Монголын үндэсний TV-тэй хамтран “Аз жаргалын эхлэл” гэр бүлийн боловсрол олгох цуврал 42 нэвтрүүлгийг явуулсан.
  2. 2009 онд НҮБ-ийн хүүхдийн сан, БСШУЯ-ны захиалгаар “Эх, эцэг-Хүүхэд-харилцаа” сэдэвт сургалтын модуль хэрэгжүүлэх багийн гишүүн.
  3. 2009 оноос Хилчин эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх, хилчдэд гэр бүлийн боловсрол олгох сургалтуудын сургагч.
  4. 2010 онд Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын захиалгаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нийт 18 хороо, Сонгинохайрхан дүүргийн нийт 10 хороонд “Эмзэг бүлгийн гэр бүлийг чадавхижуулах” сургалтын багийн ахлагч.
  5. 2010 онд “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгааны багийн гишүүн.
  6. 2011-2012 ондуудад  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн “1*3=5” төслийн үндэсний зөвлөх.
  7. 2011 онд “Сууц өмчлөгчдийн холбоо болон орцны жижүүрээр ажилладаг хүмүүсийн ажил үүргийн эрх зүйн байдлын судалгаа”-ны багийн ахлагч.
  8. 2011 онд Хан-Уул дүүргийн хороодод “Эмзэг бүлгийн гэр бүлийг чадавхижуулах” сургалтын багийн ахлагч.
  9. 2012 онд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын “Хараа хяналтгүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгох сургалт”- ын сургагч.
  10. 2010-2012 онуудад  НҮБ-ын Хүүхдийн сан, БСШУЯ-ны захиалгаар хөдөө орон нутагт Хүүхдийн сангийн санхүүжилтээр байгуулагдсан эцэг, эхэд зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтын сургагч.
  11.  2012 онд “Орцны гэр бүлүүдийн амьдралын нөхцөл байдалд  чанарын судалгаа”-ны багийн ахлагч.
  12. 2012 онд “Орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх сургалтын хэрэгцээний судалгаа, зөвлөмж” судалгааны багийн ахлагч.
  13. 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ХҮЕГ-ын захиалгаар асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын багш, ажилтнуудад хэрэгжүүлсэн хүүхэд хамгааллын хөтөлбөрийн сургагч.
  14. 2013 онд НҮБ-ын хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн сургагч багш.
  15. 2013 онд Монгол улсад анх удаа “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв”-ийн стандартыг боловсруулж стандартчилал хэмжил зүйн үндэсний газраар батлуулсан.
  16. 2013 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Гэр бүлийн үнэ цэнэ” түүвэр судалгааны багийн ахлагч.
  17. 2013-оноос гэр бүлтэй ажиллах арга зүйн мэргэшүүлэх сургалтуудын сургагч багш.
  18. 2014 онд Насан туршийн боловсролын үндэсний төвийн захилгаар “Өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр” боловсруулсан.
  19. 2014 нд ХАХНХЯ, ХТҮГ-ын захилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан “Хүүхэдтэй ажиллах арга зүй” сургалтын модуль, “Хүүхдийг аюул, осол гэмтлээс сэргийлэх теле хичээлийн модуль” тус тус боловсруулсан.
  20. 2014 онд ХАХНХЯ, ХҮЕГ-ын захиалгаар “Зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сургалтын модулын хэрэгцээ, агуулга, арга зүйг тодорхойлох судалгаа”-ны багийн ахлагч.
  21. 2015 онд Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран Баянгол дүүргийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтын төслийн сургагч багш.
  22. 2015 онд ХАХНХЯ, ХҮЕГ-ын захиалгаар “Зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд гэр бүлийн боловсрол олгох” сургалтын модуль, иргэдэд зориулсан гарын авлага боловсруулсан.
  23. 2015 онд ХАХНХЯ, ХҮЕГ-ын захиалгаар “Зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд гэр бүлийн боловсрол олгох” цуврал 8 DVD хичээл хийсэн.
  24. 2015 онд Хүүхдийн төлөө үндэсний газрын захилгаар “Залууст гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль” боловсруулсан.
  25. 2015 онд “Өсвөр насны хүүхдийн чадамжийг тодорхойлох” үндэсний судалгааны багийн гишүүнээр ажилласан.
  26. 2016 онд МЗХ-той хамтран “Ирээдүйд тэмүүлэх нас” өсвөр насныханд зориулсан төсөл, хөтөлбөрийн зөвлөх, сургагч багш.
  27. 2015 онд ХАХНХЯ, ХҮЕГ-ын захиалгаар халамжийн ажилтнуудын сертификатын онлайн сургалтын сургагч багш.
  28. 2015 онд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн гишүүн.
  29. 2016 онд засгийн газраас шинээр боловсруулж буй “Гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн” зөвлөх.
  30. 2016 онд Жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах төслийн хөтөлбөр боловсруулах багийн гишүүн.
Бүтээлийн товчоон: Монгол улсад “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн стандарт”, “Залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль”, “Их дээд сургуулийн оюутнуудад гэр бүлийн боловсрол олгох хичээлийн стандарт, хөтөлбөр”, “Зорилтот бүлгийнхэнд гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль -”ийг тус тус анх удаа боловсруулж зохиогчийн эрхийг авсан. 10 орчим  сурах бичиг, гарын авлага, хамтын бүтээл хэвлүүлсний зэрэгцээ 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, 30 гаруй илтгэлийг Улсын болон олон улсын чанартай хурлуудад хэлэлцүүлсэн. 10 гаруй судалгаа, төслийн багийн гишүүн болон ахлагчаар ажилласан ажлын туршлагатай.
Цахим хаяг:

oyunerdene_06@yahoo.com