Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Цэргийн алба нь хувь хүнээс бие бялдар болон сэтгэл зүйн асар их тэвчээр шаарддаг онцгой салбар  юм. Хилийн цэргийн албан хаагчид нь өдөр тутмын үйл ажиллагаандаа гадаад, дотоод хүчин зүйлүүдээс үудэлтэй биемахбодын болон сэтгэл зүйн томоохон сорилтуудтай тулгарч байдаг.  

ХХЕГ-ын цэргийн сэтгэл зүйчдэд зориулсан 14 хоногийн мэргэшүүлэх сургалт нь 2016 оны 04 сарын 04-15 ны хооронд боллоо.

Энэхүү сургалт нь хугацаат болон хугацаат бус цэргийн албан хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, тогтвортой байдалд нөлөөлөх, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдлээ.