Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Хүн бүр аз жаргалтай сайхан амьдрах эрхтэй. Сайхан амьдралын үндэс гэр бүл, найз нөхөд, найз залуу, найз бүсгүй, эхнэр, нөхөр гээд ойр дотны хүмүүстэйгээ сайхан харилцаатай байхаас шалтгаалдаг. Сайхан харилцаа гэдэг эрүүл харилцааг хэлнэ. Харин эрүүл харилцаа 6 үндсэн шинж чанараас бүрддэг. Харилцаанд чинь эрүүл бус харилцааны шинж чанар илэрсэн ч гэсэн түүнийг сайжруулах тордох боломж байдаг.

Бид бүгд эрүүл харилцаатай байхыг хүсдэг. Харилцаа эрүүл байх нь бидэнд аятайхан мэдрэмж төрүүлж, сэтгэл хангалуун байлгахаас гадна аз жаргалтай, итгэл найдвартай болгодог. Харин эрүүл бус харилцаа нь биднийг ямар нэгэн байдлаар хордуулж (сэтгэл санаа, бие махбод) аз жаргалгүй, итгэл, найдваргүй байдалд оруулдаг.

Эрүүл харилцаа ямар байдаг вэ?

Ямар ч харилцаа үргэлжийн төгс сайхан байна гэж байдаггүй. Харин эрүүл харилцаатай үед, хоёр хүн хоёулаа хичээх хэрэг гардаг. Дээр дурдсанчлан эрүүл харилцаа 6 шинжээс бүрддэг.

  • Хүндлэл
  • Үнэнч сэтгэл
  • Харилцан итгэлцлэл
  • Шудрага ёс
  • Тэгш эрх
  • Харилцан ойлголцол

Хосууд эрүүл бус харилцаатай үед эдгээр шинж чанаруудыг аль нэг эсвэл бүгдээрээ орхигдсон байдаг. Ийм шинжүүдийг харилцаандаа бүрдүүлж чадаагүйгээс болж бидэнд хэн нэгнээ алдахаас айх гуниглах мэтийн таагүй мэдрэмж төрдөг.

Эрүүл харилцаатай байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Харилцаа тань эрүүл байгаа эсэхийг таних гэдэг хэцүү санагдаж магадгүй. Зарим тохиолдолд хүмүүс бие биенийхээ хүсэл хэрэгцээг хүндэлж нэг нэгэндээ буулт хийдэг. Харилцаагаа шинжихийн тулд түүний хийдэг үйлдлүүд танд ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар бодоод үзээрэй.

  • Тэр танд үргэлж санаа тавьдаг уу, та түүнтэй байхдаа тайван байж чаддаг уу? Хэрвээ тийм бол харилцаа тань эрүүл байж болох юм.
  • Түүний хийсэн, хэлсэн зүйлээс болж гуниж гутардаг уу? Түүнтэй байхдаа өөртөө итгэлгүй өөрийхөөрөө байж чаддаггүй юу? Та түүнийг алдахаасаа ухаангүй айж байна уу? Хэрэв тийм бол харилцаа тань эрүүл бус байж болох юм.

Мэдээж хэрэг заримдаа эрүүл харилцаатай хосуудад эрүүл бус үеүүд байх нь бий. Тиймээс харилцаагаа бэхжүүлэхийн тулд та хоёр хоёулаа хичээх хэрэгтэй. Харин харилцаа тань  эрүүл бус гэдгийг мэдсэн бол магадгүй дуусгавар болгох талаар бодож үзээрэй.

Юм бүхэн хоёр талтай

Ихэнх хүмүүс харилцааныхаа талаар бодохдоо хамгийн түрүүнд нөгөө хүнээ боддог. Гэхдээ өөрийнхөө үйлдлийг ч гэсэн бодолцож үзээрэй.

Та:

  • Түүнийгээ хүндэлдэг үү?
  • Түүндээ итгэдэг үү?
  • Түүндээ тэгш ханддаг уу?
  • Түүндээ шудрага ханддаг уу?
  • Түүнтэйгээ үнэнчээр ярилцдаг уу?
  • Түүнийгээ сонсдог уу?

Харилцаа тань ямар байх нь та хоёроос хоёулангаас тань шалтгаална. Түүндээ хангалттай итгэж чадахгүй хардах сэтгэл төрөөд байгаа бол өөрийнхөө хандлагыг ч өөрчил. Түүндээ итгэдэг бол иймэрхүү жижигхэн алхам л та хоёрын харилцааг эрүүл харилцаа руу чиглүүлнэ.

Эрүүл харилцааг хэрхэн бий болгох вэ?

Эрүүл харилцаа руу шилжихэд туслах олон олон аргууд байдаг. Мэдээж хэрэг үүний тулд хоёр хүн хоёулаа идэвх чармайлт гаргах чин хүсэлтэй байх хэрэгтэй. Нэг нь мянга хичээгээд нөгөө нь хүсэхгүй байхад харилцаагаа сайжруулах боломжгүй байдаг.

Дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээрэй:

  • Өөрийгөө хайрла. Та өөрийгөө хайрлаж хүндэлдэг байх маш чухал. Өөрийнхөө давуу талуудыг мэдэж өөрөөрөө бахархах хэрэгтэй. Та өөртөө сэтгэл хангалуун байж л өөр хүнтэй аз жаргалтай байж чадна.
  • Бодол санаагаа хуваалц. Сэтгэлээр унасан, санаа зовсон үедээ түүнтэй бодлоо хуваалц. Хэцүү үед хамтдаа байх нь та хоёрын дунд итгэлийг бий болгодог бөгөөд харилцааг тань улам бэхжүүлж өгдөг.
  • Түүнийг юу бодож байгааг, юу мэдэрч байгааг нь таамаглах гэж бүү оролд. Үнэхээр үзэл бодлыг нь мэдэхийг хүсвэл түүнээс өөрөөс нь асуу.
  • Өөртөө цаг зарцуул. Зарим хүмүүс эрүүл сайхан харилцаа гэдгийг үргэлж бүх цагаа хамтдаа өнгөрүүлэх гэж эндүүрч ойлгодог. Үнэндээ нэг хүнтэй бүх цагаа өнгөрүүлсэнээр өөр олон хүмүүстэй уулзаж байх нь тэдний харилцааг эрүүл болгодог. Ингэснээр өөрсдийн хүсэл сонирхолоо тодорхойлж, авьяасаа хөгжүүлэх, хувь хүн талаасаа хөгжих боломжийг өөртөө олгох хэрэгтэй.
  • Сексийн амьдралынхаа талаар нээлттэй, үнэнчээр ярилцах нь чухал. Секс ч гэсэн та хоёрын харилцаанд чухал үүрэгтэй. Энэ тухай үнэнчээр ярилцсанаар бие биенээ илүү сайн мэдэхээс гадна сексийг ч бас сонирхолтой болгодог.
  • Сексийн эрүүл мэддээ анхаарал тавь. Эрүүл харилцаатай үед хосууд сексийн эрүүл мэндээ хамгаалахыг хүсдэг. Үзлэгт орж сексийн эрүүл мэндийн тухай мэдлэгтэй байх нь хамгийн чухал

Харилцаагаа сайжруулахын тулд би юу хийж чадах вэ?

Хэрэвээ харилцаа тань эрүүл бус юм шиг санагдаж байгаа бол энэ тухайгаа түүнтэй ярилцах хэрэгтэй. Асуудлаа шйидвэрлэхдээ хоорондоо ойлголцож чаддаг байх нь чухал. Нөгөө хүндээ сэтгэл санаагаа үнэнчээр илэрхийлэх нь харилцаагаа сайжруулах боломжийг олгодог.

Харилцаагаа дуусгавар болгох нь:

Харилцааг дуусгавар болгох шалтгаан бий

  • Үерхэл харилцаа тань ямар нэгэн байдлаар танд таагүй мэдрэмж төрүүлэх
  • Өөрийгөө чухал харилцаанд ороход бэлэн бишээр мэдрэх
  • Бодит нөхцөл байдал та хоёрын харилцаанд саад болох тохиолдолд. Жишээ нь хэн нэгэн нь удаан хугацаагаар хол явах.

Эрүүл бус харилцаатай бол яах вэ?

Заримдаа эрүүл харилцаатай үед эрүүл бус үеүүд тохиолддог. Энэ үед хосууд хичээгээд алдаагаа засах боломжтой байдаг. Харин зарим тохиолдолд үүнийг засах, сайжруулах боломжгүй ч үе байдаг. Нэг нэгнээ зовоосон харилцаа ч байдаг.

Энэ үед яахаа сайн мэдэхгүй хэцүү байдалд байгаа бол

  • Гэр бүлийнхэнтэйгээ ярилц
  • Хайрттайгаа сайхан харилцаатай байдаг хүнтэй ярилц
  • Сэтгэл судлаачаас зөвлөгөө ав.