Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл


Хардалт гэдэг бол яг үнэндээ бид бүгдийн мэдэрч үзсэн бидний төрөлхийн сэтгэл хөдлөл юм. Бид хардах үедээ айдас түгшүүр, уу рхилэн, ганцаардал болон үзэн ядалтыг давхар мэдэрч байдаг бөгөөд энэ үед хэн ч эрүүл саруул сэтгэдэггүй. Гэхдээ энэхүү сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж ирвэл бидний харилцаа холбоонд ан цав суулгах эрсдэлтэй. Хэрвээ хүүхэд бага насандаа гэр бүлээсээ хэт их хайр халамж амсаж өссөн, хүссэн зүйлээ авдаг эсвэл эсрэгээрээ гэр бүлийн хэн нь элэгсэг дотно бус, ямар нэгэн дарамт шахалт амсаж өсвөл хүүхэд том болоод хартай болохмагадлал өндөр байдаг. Үүнээс гадна хүн амьдралдаа томоохон хууралт амссан бол мөн хартай болно. Хардалтаа хүн өөрөө гүнзгийрүүлдэг. Тухайлбал эхнэр эсвэл нөхрөө гэм буруугүй байхад нь олон дахин хардаж уурлавал мэдээж хамтрагч тань өөрийгөө хамгаалж уурлана. Энэ явдал улам даамжирсаар таниас аливаа жижиг асуудлаа ч нуухад хүрнэ. Ингээд таны хардалт улам гүнзгийрэх болно. Хардах сэтгэлийн хөдлөлд эмэгтэйчүүд эрчүүдээс  9 дахин илүү ширүүн болон эмзэг ханддаг ба энэ нь тэдгээрийн илүү уян сэтгэл, өндөр сэтгэлийн хөдлөлтэй нь холбоотой гэж тодорхойлогдсон байна.

Хэрхэн хардах бодлоосоо салах вэ?

  1. Өөртөө итгэлтэй бай. Хэрвээ таны хардалт өөрийгөө дутуу үнэлсэнээс болсон бол хамтрагчаа хардахаасаа урьтаад өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй бол. Үүний тулд эерэг зан чанар болон сөрөг зан чанараа тодорхойлоод сөрөг зан чанараа зас. Өөрийн хийхийг хүсдэг зүйлсдээ суралц хөгжим тоглож сурах, усанд сэлэх, бүжиглэ хгэх мэт. Өдөр бүр баяр ёслолд явах гэж буй мэт өөртөө анхаарал тавь.
  2. Асуудлаа бусадтай хуваалц. Дээр дурдаж байсанчлан хүн хардах сэтгэл хөдлөлд автахаараа эрүүл ухаанаар сэтгэж чаддаггүй. Тэгэхээр өөр хэн нэгнээр шийдвэрлүүлэх нь магадгүй зөв шийдэлд хүрэхэд тань тусална.
  3. Бодитоор хар. Эргэлзээ төрүүлж байгаа, хардах шалтаг гаргаж буй зүйлсийг нэг бүрчлэн тунгаан бод. Мөн таньд үнэнч хандсан, таныг хайрлаж байсан, таны төлөө хийсэн зүйлсийг ч бас тунгаан бод. Одоо энэ хоёрыг харьцуулаад аль болох бодитоор хар. Утас, мэйл-г нь шалгахаа боль энэ нь таны хардах бодлоос болоод энгийн захидал хүртэл утга агуулгатай санагдах болно. Ингэх нь хамтрагчаа гомдоохоос цаашгүй.
  4. Хардалт таныг зовоогоод байвал асуудлыг хайртдаа хэл. Өөрийн мэдрэмжээ дэлгэ. Гэхдээ хэрүүл маргаан болгож түүнийг шүүмжлэхээ урьтал болгож болохгүй. Харин ухаалгаар ярилцах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал хэн хэн нь сэтгэлээ зовоохгүй болно.
  5. Зүгээр л хайрла. Хардаж цагаа үрэхийн оронд хайртай хүндээ сайхан зүйлсийг хийж өг, түүнийг баярлуул. Ингэж чадвал хэн нэгэн та хоёрын дундуур орсон байлаа ч хэн нэгэн хайртад чинь сээтэн хаясанч та хоёрын дурлал бат бөх байгаа цагт хэзээ ч цуурахгүй. Хайрлана гэдэг өмчлөхийн нэр биш тул өөрсдийн хайрыг улам бадраахын тулд юу хийхээ л сайн бод.

Хайртай бол хартай гэдэг. Багахан хардалт хайрыг бэхжүүлдэг ч гэх нь бий. Гэвч хэмжээнээсээ хэтэрсэн “даварсан” хардалт гэр бүлд сайн сайхан зүйл авчрахгүй нь тодорхой.

Хар нь дэндсэн эр нөхөр яадаг вэ?

  1. Хардахаараа ухаанаа алдаж, өөрийн ухаан мэдрэлгүй юм шиг болдог аж. Гар хөл нь салганах, чичрэх, царай нь улайх, барайх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
  2. Хэт хартай нөхөр хүний тоож анзаарамгүй, яльгүй юмыг ч хардана. Хамт явж байгаад эхнэртэй нь таньдаг хүн нь тааралдаад мэндлээд өнгөрөхөд л “Юун хүн бэ?” хэзээ, яаж танилцсан юм бэ?… гэхчилэн байцааж гарах жишээтэй.
  3. Хартай хүн эхнэртээ гоё ганган хувцас хунар ч авч өгөхөөс айна
  4. Ийм эрчүүд солиотой юм шиг хардах мөртлөө эхнэрээ ч, өөр бусад эмэгтэйчүүдийг ч жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй, тэднийг бүгдээрээ худалч, хууран мэхлэгчид гэж бодож явдаг.
  5. Аажимдаа хэтэрсэн хардалт солиорол, сэтгэцийн эмгэг болж хувирах нь бий.

Хардалтын хор уршиг:

  1. Хартай нөхрийн гэр орны уур амьсгалд эндүү уйтгартай болно. Учир нь эхнэр нь нөхрийхөө хардалтаас айгаад найз нөхдөөсөө хapьцaa холбоогоо таслах, таньдаг мэддэг хүнтэйгээ ч үг солих, мэндлэх эрхгүй болдог.
  2. Хардалт бэлгийн амьдралд ч муугаар нөлөөлнө. Хартай хүний эхнэр сексийн харьцаанд сонирхолгүй болж, дур хөрөх нь олонтаа байдгийг секс зүйчид тогтоожээ.
  3. Хэтэрсэн хардалт хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Хартай аав юмуу ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, хожим нь ханилснаа хардаж зовоодог байна.