Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ЭРЧҮҮЛД БА ХҮҮХНҮҮДИЙН ЯЛГААТАЙ ЧАНАР

Профессор И.Пүрэвдорж

Хүмүүн заяаг олохдоо хүн яагаад нэг нь эрэгтэй нөгөө нь эмэгтэй болж төрдөг юм болоо?  Үүний учир шалтгаан нь 2 хромосомд л байгаа юм.

Хүний 46 хромосомын 44 нь эрэгтэй эмэгтэй хүнд адилхан 22 хос байх тул түүнийг биеийн хромосом гэх болой. Үлдэх 2 хромосомоор эрэгтэй, эмэгтэй хүн хоорондоо ялгарч байх тул энэ 2 хромосомыг бэлгийн (хүйс тодорхойлогч) хромосом гэнэ.

Эмэгтэй хүний бэлгийн хромосом хоорондоо ижилхэн хос хромосом байх бөгөөд түүнийг   ИКС - Х- хромосом гэх бөлгөө. Харин эрэгтэй хүний бэлгийн хромосомын нэг нь Х - хромосом  нөгөө нь түүнээс хамаагүй жижигхэн ВАЙ - Y- хромосом байдаг.

 

  •        Тэгвэл эмэгтэй хүний хромосомын бүрдлийг 44+ХХ, эрэгтэй хүнийхийг 44+ХУ гэж бичиж болно.

 

44+ХХ,.

22+X

Эрэгтэй эмэгтэй хүний хромосомын энэ  ялгаат байдлаас болж хүү төрөх үү,  охин төрөх үү? гэдэг хамаарна.

 

                           44+ХY,.

                     22+X   22+Y

Эр эм бэлгийн эсүүд нийлж үр тогтоод хүүхэд төрдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ Хүү төрөх үү? Охин төрөх үү? гэдэг асуудал эцгээс хамаарна. Учир нь бэлгийн эсийн хромосомын тоо 2 дахин цөөрч хромосом болгоноос нэг нь л бэлгийн эст орж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл хүний бэлгийн эст 23 хромосом байх болно. Гэтэл эмэгтэй хүний бэлгийн эс ганцхан янз, дандаа Х- хромосомыг агуулсан байдаг бол эрэгтэй хүний бэлгийн эс нэг бол Х- хромосомыг эсвэл Y- хромосомыг агуулсан байдаг.

 

Тиймээс эцгийн Х-хромосомыг агуулсан бэлгийн эсээр үр тогтвол охин, Y - хромосомыг агуулсан бэлгийн эсээр үр тогтвол хүү төрөх болно.

Х ба Y хромосомууд агуулж байгаа удамшлын материалаараа эрс ялгаатай. Х- хромосомд 1000 гаруй ген байрладаг бол Y- хромосомд ердөө л хэдэн аравхан ген байрлах жишээтэй? Эмэгтэй хүн хоёр Х - хромосомтой болохоор тэд Х - генүүдийг давхар “тунгаар” агуулна. Х-генүүдээс нилээд нь тархины хөгжил үйл ажиллагаатай холбоотой.  Үүнээс улбаалан шизофрени мэтийн сэтгэцийн гэм гажигт эрчүүд илүүтэй өртдөг гэж эрдэмтэд тайлбарладаг.

  • Харин эмэгтэйчүүд сэтгэл гутрал-депресст илүүтэй өртдөг ажээ. Америкийн судалгаанаас үзэхэд хүүхнүүдийн 21.3 хувь эрчүүдийн 12.7 хувь нь амьдралдаа заавал депресст ордог гэнэ. Эрчүүд хүүхнүүдийн хоорондын ийм ялгаа нь 13 – наснаас бий болдог ажээ. Харин 13 хүртэлх насанд хөвгүүд охидоос илүү гунигламтгай гутрамтгай байдаг.
  • Y- хромосомд байрлах генүүдээс нэг нь бэлгийн булчирхай үүсэхийг хариуцдаг. Ингэж үүсэх бэлгийн булчирхай бүр эх доторх хөгжлийн үед эр бэлгийн даавар тестостероныг ялгаруулдаг.
  • Тестостерон эхийн хэвлийд өсч торинож байгаа ургийн бүх эрхтэн системд, тухайлбал тархины эд эст нөлөөлдөг.

Зарим мэдрэл судлаачдын онолоор тархины үүсэл хөгжлийн эхэн шатанд тестостерон тархины зүүн талын бөмбөлөгийн хөгжлийг тэтгэж баруун тал бөмблөгийнхийг саатуулдаг ажээ. Тэгвэл зүүн тал бөмбөлөг илүү зөв зохистой ажилладаг бол баруун нь сэтгэл хөдлөл давамгайлсан үйлдэлтэй байдаг.

Тухайлбал зүүн тал бөмбөлөгийн сэтгэлгээ давамгайлсан хүмүүс аливаа  асуудалд идэвхитэй хандаж мөн чанарыг нь ойлгож зөв арга барилаар шийддэг.

Харин баруун тал бөмбөлөг давамгай хүмүүс асуудлыг сэтгэлийн хөдлөлдөө тулгуурлан  шийдэх хандлагатай байдаг

  • Эх доторх хөгжлийн явцад урагт нөлөөлөх тестостероны хэмжээ их байх нь 2 нас хүртэлх хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөлдөг гэнэ. Энэ шалтгаанаар охид хөвгүүдээсээ түрүүлж хэлд ордог ажээ.
  • Эр хүний онцлог шинж ганцхан тестостероноос хамаардаг мэтээр ойлгож болохгүй. Жишээ нь: Y-хромосомын өөр генүүд тархины дофамины нейронуудын үржиж олшироход нөлөөлдөг учир дофамины эсүүд эрчүүдэд их байна. Энэ ч чанараараа эрчүүд архи, мансууруулах бодист дасамтгай шинэ мэдрэмжийг хаймтгай, амь дүйсэн юманд тэмүүлэмтгий байдаг аж.  Дофамины  нейронууд хөдөлгөөний үйлдэл хөгжихөд оролцдог бөгөөд Паркинсоны өвчний үед хамгийн түрүүнд гэмтдэг юм.
  • Паркинсоны өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс  2 дахин илүү өвчилдөг нь ийм учиртай. Хүүхнүүдийн тархины саарал бодис 15-20% -иар их байдгийг саявтар тогтоожээ. Энэ  нь  тооцоолох ажлыг гүйцэтгэдэг нейронууд юм. Тэгвэл эмэгтэй хүний тархины жин эрчүүдийнхээс бага байдаг мөртлөө оюуны тестээр сориход тэднээс ялгардаггүйн учир үүнд байдаг  бололтой. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний тархи эзэлхүүн багатай ч идэвхитэй элементүүдээр илүү баялаг юм. Харин эрэгтэйчүүдийн тархи цагаан бодис, шингэнээр баялаг байдаг.
  • Цагаан бодис гэдэг нь нейроны урт сэртэнгүүд бөгөөд гадуураа өөхлөг бүрхүүлээр тусгаарлагдсан байдаг. Цахилгаан утас мэт салаалсан сэртэнгүүд тархины янз бүрийн хэсгүүдийн ажил үүргийн хуваарийг зохицуулна. Тархины доторх шингэн нь цохилт доргилтоос хамгаалах амортизаторын үүргийг гүйцэтгэнэ.  Энэ нь эрчүүд тархи толгойгоо илүү их доргионо гэдгийг бурхан урьдчилж харсан юмуу гэлтэй?
  • Эмэгтэй хүний тархины судсаар цус илүү хурдан урсдаг. Энэ нь тархины хөгшрөлтийг тодорхой хэмжээгээр саатуулдаг бололтой юм.
  • Харин эрчүүд өтлөх тутам тархины эсийн мөхөл эрчимтэй явагдах ба ялангуяа тархины зүүн тал бөмбөлөгийн духны хэсэг илүүтэй өртдөг. Гэтэл тархины энэ хэсэг аливаа үйлдлийг хожим нь эргэн санах урт хугацааны ой тогтоомж мөн өөрийгөө хянах чадварыг хариуцдаг
  • Эрчүүдийн тархинд гарах ийм өөрчлөлт бүр 45-50 насанд томограмм дээр ажиглагдахуйц байдаг байна.

 

  • Эмэгтэйчүүд хүнийг үнэлж цэгнэхдээ тун гаргуун төдийгүй ярилцаж байгаа хүнийхээ юу ярьж яах гээд байгааг амархан мэдэрч урьдчилан таамаглаж байдалд зохицож чадах авъяастай. Энэ чанараараа аливаа зөрчил маргааны  явцад тэр зөрчилт байдалд өөрөө оролцож байсан ч аль аль талд зөвийг өгч чаддаг.
  • Харин эрчүүд ярилцаж байгаа хүндээ баахан хөндий ханддаг  бөгөөд хүнтэй байхаасаа хүнгүй байх үед өөртөө илүү итгэлтэй байдаг гэнэ. Эмэгтэйчүүд стрессийг эрчүүдээс өөрөөр хүлээж авдаг. Стрессийн үед эмэгтэй хүний цусанд стрессийн даавар ихээр ялгарч түүний ялгарал удаан үргэлжилдэг.

Стрессийн дааварын удаан хугацааны үйлчилгээ нь тархины эсийг, ялангуяа ой тогтоомжийг хариуцдаг гиппокампын эсийг гэмтээдэг.

 

Тиймээс хүүхнүүд уурлаж уцаарлахгүй байж стрессээс өөрсдийгөө хамгаалж явах хэрэгтэй.

  • Учир нь бүсгүйчүүдийн байгалиас заяасан нэг онцлог бол стресст өртөмтгий шинж чанар юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эмзэг, ялангуяа ойр дотных нь хүмүүст таагүй юм тохиолдоход сэтгэл их шаналдаг зантай, Тиймээс хүүхдүүд нь ээжээ, хань ижил нь эхнэрээ шаналгахгүй байхыг чухалчлах хэрэгтэй.
  • Америкийн << Psychоlogy Today >> сэтгүүлд эрэгтэй эмэгтэй хүний хоорондын 109 ялгааны тухай бичжээ. Энэ ялгаат чанар 109- өөр ч тогтохгүй байхаа …!

 

                    ЭРЭГТЭЙ:

  • Тархинд нийлэгжих серотонин 52% их
  • Математикийн хичээлд онц сурах боломж 13 дахин их
  • Оюуны хомсдолд өртөх боломж 2 дахин их
  • Тархи түргэн хөгширдөг
  • Паркинсоны өвчнөөр 2 дахин илүү өвддөг
  • Гроссмейстер болох боломж 100 дахин их
  • Банкины эзэн (ажилтан) болох магадлал 6 дахин их
  • Хөвгүүдийн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул, дунджаар 5 мин
  • Эротик кино үзэх сонирхол 3 дахин их
  • Арьс нь бараандуу, эвэршимтгий
  • Бэлгийн дааврыг нийлэгжүүлэхийн тулд хоол тэжээлээр цайрыг 75 хувь илүү авч байх шаардлагатай
  • Мансууралд өртөх нь 2 дахин, архичин болох нь 5 дахин илүү магадлалтай
  • Шүлсний ялгарал 2 дахин их
  • Ээрүү болох магадлал 3 дахин илүү
  • Ходоодны шүүсний ялгарал их, энэ төрлийн эмгэгт илүү өртөнө
  • Тайван үедээ 5-10% илүү энерги зарцуулдаг
  • Биеийн жингийн 40% -ийг булчин эзэлнэ
  • Үр тогтоох чадвартай байхын тул биеийн жингийн 3% аас доошгүй өөх тос эзлэх ёстой.
  • Хүүхэд ахуйдаа орондоо шээх “эмгэг ” илүү тохиолдоно
  • Гэр бүл болохыг 82 %  санаачлна
  • Хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг 3 дахин илүү үйлдэнэ
  • Амиа хорлож үхэх нь 4 дахин элбэг
  • Өвдөлтийг илүү мэдэрдэг
  • 10 хувь илүү хурдан гүйдэг

                         ЭМЭГТЭЙ: 

  • Тархины эс болгонд 133 ген эрчүүдийнхээс илүү ажилладаг
  • Мигренид илүү өртөмхий
  • Хүүхэд байх үеэ илүү санаж чаддаг
  • Альцгеймер ( ой тогтоомж буурч тэнэглэж зөнөглөх) 2 дахин илүү өвчилдаөг
  • 33% илүү итгэмтгий
  • Сэтгэл зүйч мэргэжил эзэмших явдал 2 , 3 дахин илүү
  • Охидын нэг зүйлд анхаарал төвлөрүүлэх чадвар илүү ( дундажаар 20 мин)
  • Хэлд эрт орж алдаа багатай ярьж чаддаг
  • Инээмсэглэмтгий
  • Махан хоол бага хэрэглэдэг
  • Хооллох дур алдагдах явдал 9 дахин илүү тохиолддог
  • Тайвшруулах, нойрсуулах эмийг 3 дахин илүү хэрэглэдэг
  • Зүрхний хэм  алдагдал  илүү тохиолдоно
  • Эрчүүдийн адил тамхи татлаа гэхэд уушигны ракаар өвдөх магадлал 72% их байдаг
  • Судас хатуурлын мартамхай эмгэгээр өвчлөх магадлал 3 дахин их
  • Биеийн жингийн 23%-ийг булчин эзлэнэ
  • Хоол боловсруулах үйл ажиллагаа 2 дахин удаан
  • Хүүхэд төрүүлэх чадвараа хадгалахын тулд биеийн жингийн 12% иас доошгүйг өөх тос эзлэх ёстой
  • Ижил хүйстэнтэйгээ амраглах явдал эрчүүдээс 2 дахин бага
  • Гэр бүл салалтын 70%-ийг санаачилдаг
  • Өвдөгний үений үрэвслээр 2 дахин илүү өвчилдөг
  • Халдварт өвчний дархлаа илүү
  • Бэлгийн бойжил 2 жилээр түрүүлдэг