Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН

Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно. Хүүхдийн үгаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм. Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хрнррд хүүхдийн үгаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай. Хүүхдийн угаалгын өслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.

“Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зрчин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг. Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ.

Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ,

Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана.

Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үёэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм.

Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруүн гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг.

Угаалгын зрргрнд “хүрим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

Хүүхдэд нэр өгөх ёсон

Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм.

Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа үрьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.

Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал үсаар "Бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.

Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 үдаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.

Цугларсан олон: Адууны (хүн үү), аль эсвэл тогооны хүн үү? гэж асуүгаад (хүүхдийн хүйсийг) авчирсан бэлгээ өгнө.

Ёслолын эцэст хүүхдэд хандан:

Эх эцэгтээ энэрэлтэй

Элэг садандаа түшигтэй

Эх орондоо гавьяатай

Эрхэм сайн хүн болохын

Эетэй сайхан ерөөлийг

Энд дэвшүүлж айлтгая гэж өрөөнө.

Хүүхдийг угаах, нэр өгөх еслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм. Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй:

Монголчууд: “Дуудах нэрийг эцэг эх

Дуурсах нэрийг өөрөө олдог"

“Нэр хугарахаар

Яс хугарах” гэдэг.