Монгол улс дахь гэр бүлийн боловсролын өнөөгийн байдлыг зарим улс орнуудынхтай харьцуулах нь
Доктор Б. Оюун-Эрдэнэ
Оршил
Дэлхий ертөнц даярчлагдаж, соёлын глобалчлал хүчтэй явагдаж буй өнөөгийн нийгэмд аль ч улс орны гэр бүлийн амьдралд онцгой өөрчлөлтүүд бий болж байна. Гэр бүл нь нийгмийн анхдагч үндсэн нэгж юм. Тийм ч учраас дэлхийн ихэнх орны нийгэм судлаачид нийгэмд гарсан сөрөг үзэгдлийн шалтгааныг гэр бүлээс эрж хайх нь ихэслээ. Гэр бүлийн тогтвортой хэвийн байдлыг хангах нь нэг ёсондоо нийгмийн тогтвортой байдал болон хүний хөгжлийг дэмжиж байгаа хэрэг юм.
Манай улсын хувьд нийгмийн шилжилтээс шалтгаалсан олон өөрчлөлт бий болсоны зарим нь гэр бүлд ноцтой өөрчлөлт, сөрөг үр дагаваруудыг авчирч байна.
Тухайлбал нийлмэл гэр бүлийн тоо ихэссэн, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн, эцэг, эхийн хараа хяналт суларсанаас хүүхэд хохирох, хүмүүжил, төлөвшил доголдох болсон, гэр бүлийн гишүүдийн итгэлцэл, бэлгийн амьдрал, ёс суртахуун, эрүүл мэндийн асуудалд ноцтой сөрөг үзэгдлүүд илэрч байгаа, зуучлалын гадаад гэрлэлт нэмэгдэж байгаа гээд олон асуудлууд байна.
Иймд энэ асуудлыг яаж зохицуулах вэ, уг асуудлууд юунаас болж урган гарч байна вэ гэдэгт хариулт шаардлагатай байна.
Дэвшүүлж буй санал : Энэхүү илтгэлээр гэр бүлд гарч буй сөрөг асуудлуудыг хувь хүнд гэр бүлийн боловсрол олгох замаар бууруулж гэр бүлийг хүүхдийн өсөж, хөгжих таатай орчин болгож болно гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм.
Өгүүллийн зорилго: Гэр бүлийн боловсрол гэж юу болох үүнийг гадны улс орнуудад ямар агуулга, түвшингээр хүн амдаа олгодог болох манай улсад энэ боловсролыг ямар түвшинд олгож байна вэ гэдэгт харьцуулалт хийхийг зорьлоо.
Дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдрал, амьдралын хэв маягт гарч буй үзэгдэл, өөрчлөлтүүдтэй холбон Монголын гэр бүлийн өнөөгийн төрхийг харьцуулан судалж туршлага, сургамжуудыг бодлого, үйл ажиллагаандаа харгалзах шаардлага байгаа нь энэ асуудлыг хөндөхөд хүргэлээ.
Гэр бүлийн боловсрол гэж юу вэ? Гэр бүлийг эрүүл тогтвортой хэвийн харилцаатай авч явахад шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ. Гэр бүл нь амьдралын мөчлөгөө даган өөрчлөгдөж тулгамдаж буй асуудлууд ч шинээр нэмэгдэж байдаг учир энэхүү боловсрол нь хүний насан туршийн боловсрол юм. Бие хүн, нийгэм, гэр бүлд өөрийн байр сууриа эзлэн бусдыг зөвөөр ойлгож, бусадтай зөв харилцаа тогтоон амьдрахад энэ боловсрол нэн чухал хэрэгцээтэй бөгөөд үүнийг шат дараалсан тодорхой үе шаттайгаар бага наснаас нь олгодог туршлага дэлхий нийтэд түгээмэл байна.
Барууны болон Азийн зарим нэг улс орнуудын гэр бүлийн боловсрол олгож буй өнөөгийн байдлыг судалж үзвэл:
- Албан ёсны суурь боловсролын тогтолцоогоор дамжуулж
А. Бага ангиас нь эхлэн дунд сургууль төгстөл нь шаталсан сургалтаар олгодог
Б. Дунд сургуульд эрүүл мэндийн боловсрол дээр нь тулгуурлан олгодог
В. Өсвөр наснаас нь үерхэл, нөхөрлөл, бэлгийн боловсрол дээр нь тулгуурлан олгодог гурав дахь хувилбар байна.
- Албан бус сургалтаар дамжуулж
ü Уламжлалт соёл, ёс заншил дээр тулгуурлан олгох хувилбар
ü Хүн амын бүлгүүдэд чиглэсэн сургалтуудаар дамжуулж гэр бүлийн боловсрол олгох
Хүүхдэд өсвөр насанд нь бэлгийн боловсролын талаар хангалттай мэдлэг олгохгүй байх нь хожим насанд хүрсэн хойно нь мөн гэр бүл, хосын харилцаанд ч ноцтойгоор сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болдог гэж үзэх нь дэлхий нийтэд түгээмэл байна. Дэлхийн зарим нэгэн улс орны туршлагыг судалж үзвэл:
Бразил улс
Бразилийн олон нийтийн эрүүл мэндийн хөтөлбөрийн статистик мэдээгээр 1998 оноос 2003 он хүртэл 15-19 насны охидын төрөлт 21 хувиар буурсан ч 10-14 настай 2411 охид эмнэлгийн бус орчинд үр хөндөлт хийлгэсэн гэсэн дүн гарсан байна.[1] Иймд Бразилийн Засгийн газар 2005 оноос эхлэн дунд сургуулийн 10-аас дээш насны сурагчдад “Бэлгийн боловсрол буюу гэр бүл төлөвлөлтийн хичээл” орж эхэлсэн байна. [2]
Англи улс
Англи улсад 7 наснаас эхлэн 16 нас хүртэлх дунд сургуулийн сурагчдад 4 үе шаттайгаар “Гэр бүлийн боловсрол” олгох хичээлийг “Гэр бүл төлөвлөлтийн холбоо”-ноос нь ордог байна.
Үүнд:
1 үе шат (7-11 нас): Хүүхдүүдэд хүмүүсийн хоорондох ялгаатай болон адил төстэй зүйлүүдийг
ялгаж салгах, гэр бүл, найз нөхдөө хамгаалах аргуудыг тайлбарлаж сургана. Сэтгэлд нь таалагддаг найздаа сэтгэлээ илчлэн хэлэх болон хүнд бэрхшээл туулж буй гэр бүлдээ санаа тавих ёстойг мэдүүлж дадлага хийлгэдэг.
2 үе шат ( 11-13 нас): Хүүхдүүд шилжилтийн насанд очих үед бие махбод болон сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг талаар мэдүүлнэ. Сурагчидад эрүүл амьдрах аргыг сонгох, сэтгэл зүйн аюулгүй байдалд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн талаар мэдлэг олгодог.
3 үе шат (14-16 нас): Хүнд дурлах, үерхэх болох үед сэтгэлээ найздаа юмуу багшдаа хэлж сурах
аргыг зааж өгөх, мөн ийм үед сэтгэл зүйн хувьд ямар эерэг арга хэмжээ авч болохыг таньж мэдүүлнэ.
3 үе шат (16-18 нас): Сурагчдын дунд харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж зэрэг сэдвүүдээр
ярилцлага зохион байгуулна. Жирэмслэх, эцэг эхийн салалт зэрэг гэр бүлтэй холбоотой үйл явцад ямар арга хэмжээ авч болох талаар ярилцана. Мөн гэрлэлт, эцэг эх болох, гэр бүлийн амьдрал зэрэг олон төрлийн хүмүүсийн харилцаа ба үүрэг хариуцлагын чухал чанарын талаар таньж мэдүүлнэ.[3]
Хятад улс
Уламжлалт соёл, ёс заншлын үүднээс бэлгийн амьдралын талаар ярилцах явдлыг маш ичгүүр сонжуургүй хэрэг гэж үзсээр ирсэн хятадууд өсвөр насныханд бэлгийн боловсролыг хаалттай, далд аргаар явуулдаг. Харин сүүлийн үед өсвөр үеийнхэн гэмт хэрэг (ялангуяа бэлгийн хүчирхийлэл) ихээр үйлдэх болсны улмаас 2002 оноос эхлэн Хятадын ихэнх хот, дүүргийн бага, дунд сургуульд бэлгийн эрүүл мэндийн боловсролын хичээлийг орж эхлээд байна.
Хятадууд хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох үйл ажиллагаанд сургууль маш чухал үүрэг рольтой гэж үзэж байна. “Өсвөр үеийхэнд бэлгийн боловсрол олгох нь” гэсэн сурах бичгээр дунд сургуульд уг хичээлийг заадаг бөгөөд хичээлээр дамжуулан сурагчдад бэлгийн сэтгэл зүй, ёс зүй бэлгийн замын өвчин, жирэмсэлтээс урьдчилан сэргийлэх зэрэг үндсэн зүйлсийг заахаас гадна хүйсийн ялгаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, хайр, гэрлэлт зэрэг өргөн хүрээтэй боловсролыг олгож байна. Мөн ДОХ-оос урьдчилан сэргийлэх, гэр бүл болохоос өмнө бэлгийн харилцаанд орохыг хориглох зэрэг эмзэг сэдвүүдийг хүүхэд ойлгоход амархан комик зургаар тодорхой дүрслэн хөндсөн байдаг.[4]
Америк
1970 онд Бөрт, Боейр (Burt, Bouer ) нарын санаачлагаар Америкийн дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсрол олгох зорилгоор эр,эм хүний биеийн анатоми, хүйсийн чиг хандлага, жирэмслэлт, төрөлт, хүүхдээ хөхүүлэх, хүн амын өсөлт, жирэмслэлтээс хамгаалах, бэлгийн замын өвчин, бэлгийн үйлдлийн дүрэм журам, сонголт зэрэг хичээлүүд ордог болжээ. 1982 онд Парсел Корели (Parcel, Coreli) нар сургуульд заадаг бэлгийн боловсролын талаар дунд сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн үнэлгээнд судлагаа хийхэд боловсролын хөтөлбөрт бэлгийн анатоми физиологи, бэлэг эрхтнээ захирч хянах, жирэмслэлт ба жирэмслэлтээс сэргийлэх, бэлгийн үүрэг роль, бэлгийн үйлдэлдээ хүлээх үүрэг хариуцлагын талаар оруулж өгөхийг хүсч, шаардсан байна. Ингээд 1982 оноос АНУ-н бэлгийн мэдээлэл, боловсролын зөвлөлөөс (SIECIS: Sexuality Information and Education Council of the United State) бэлгийн боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулж дунд сургуулиудад зааж эхэлжээ. Агуулга нь хүний хөгжлийн явц, хувь хүний ур чадвар, бэлгийн эрүүл ахуй, бусадтай харилцах харилцаа, бэлгийн зан үйл, нийгэм ба соёл ахуй, гэр бүлийн амьдрал зэрэг асуудлуудыг багтаасан байдаг. [5]
Баруун Европ
Баруун Европт гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх үе ба түүнээс хойшхи үе болон далан оноос өнөөг хүртлэх үе гэж ангилдаг. Хоёрдугаар дайнаас өмнө теологи, сэтгэл судлалаар дамжуулан сүмийн номлогч нар, эмч, мэдрэлийн эмч нар анхан гэр бүлтэй холбоотой анхан шатны мэдээлэлийг голдуу хувь хүнд өгдөг байж. Тэгэхдээ асуудлыг эмгэг, эрүүл бус, урвуу ажиллагаатай холбоотой талаас нь харж чиглүүлдэг байв. Хоёрдугаар дайнаас хойш тавь, жаран онд сэтгэл судлалын чиг хандлага нь хувийн, сэтгэцийн шинжтэй байдлаас ангижирч эцэг эх-хүүхэд, эхнэр-нөхөр гэх мэт гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа, харилцан үйлчлэл гэсэн хүрээг хамрах болсон тул гэрлэлт, гэр бүлийг эмчилж эдгээх хөдөлгөөн өрнөсөн. Эрүүл бус гэр бүлийн харилцаа гэнэт санамсаргүй бий болчихоогүй, хосын нэгдэл, харилцаа гэрлэхээс өмнө ямар байснаас эхтэй учраас гэр бүл судлаач, зөвлөгөө өгөгчид гэр бүл болохоос өмнөх зөвлөгөөнд илүү их анхаарал тавьдаг боллоо. Гэвч урьдын л адил харилцаанаас илүү хувь хүнд анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх чиг хандлагаас илүү сэргээх чиг хандлага нь давуу байсаар байв.[6]
1970 он гараад гэрлэлтэнд бэлдэх боловсрол, урьдчилан сэргийлэх шинжтэй сургалт хүчтэй өрнөж эхлэжээ. Энэ үеийн гэр бүлийг сэргээх хөдөлгөөн нь хосын харилцааг дээшлүүлэхийн тулд идэвхтэй өсөлт, дотоод нөөц чадварыг хөгжүүлэхэд анхаарсан гэгээрлийн болон урьдчилан сэргийлэх шинжтэй хөдөлгөөн болон хөгжжээ. Давид, Вера Мэйс нарын боловсруулсан урьдчилан сэргийлэх боловсрол нь маш их нөлөөлсөн. Үүний үр дүнд гэрлэлтэнд бэлтгэхдээ дан ганц зөвлөгөө өгөх арга замаар бус боловсрол олгох, урьдчилан сэргийлүүлэх гэдэг үүднээс түлхүү хандах болсон. Мөн зөвхөн хэрэгтэй мэдээллээр хангах бус үлгэр жишээ үзүүлж, оролцогчдыг биечлэн оролцуулах замаар харилцан ойлголцох ур чадвар, асуудал, зөрчлийг шийдвэрлэх чадвар олгох хэрэгтэй гэж үзсэн.[7]
1980 онд боловсролын үр өгөөж, ач холбогдлын талаар субектив үнэлгээ болон оролцогчдын хүсэлт шаардлага, анализ дээр тулгуурласан хөтөлбөрийг дахин сайжруулан боловсруулсан.[8] Гэр бүлд бэлтгэх олон хөтөлбөр сургалт байдаг боловч эдний дундаас хамгийн үр дүнтэй, тодорхой судлагдсан, клиникийн материалууд бүхий хөтөлбөр бол Миннесотагийн Хосын Харилцаа Хөтөлбөр Minnesota Couples Communication Program (Mccp), Харилцааг сайжруулах нь Relationship Enhancement(RE), Гэрлэлтийн өмнөх Харилцааг сайжруулах хөтөлбөр Premarital Relationship Enhancement Program (PREP), Харилцааны ур чадвар олгох дадлага Practical Application of Relationship Skills (PAIRS) зэрэг хөтөлбөрүүд юм. [9]
Солонгос улс
2001 оноос Солонгост сурагчдын хөгжлийн үе шатанд тохирсон “Хамтдаа унших хүйсийн түүх” (Боловсрол, боловсон хүчний нөөцийн яам 2001) сурах бичгийг боловсруулан гаргаж цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуульд үе шат, насны ангилалаар нь уялдаа холбоотой, системтэйгээр заах болгосон байна. [10]
Солонгос улсын гэр бүлийн бүлийн боловсролын хичээлийг арай дэлгэрүүлэн авч үзье.
Сэдэв |
Агуулга |
||
Бага сургууль |
Дунд сургууль |
Ахлах сургууль |
|
Бие махбодийн хөгжлийн ялгаа |
Амь хэрхэн бий болдог вэ? |
Эр бэлгийн эс ба эм бэлгийн эсийн үүсэл ба хөгжил Үр тогтолт ба жирэмслэлтийн үйл явц Саван доторх ургийн өсөлт ба төрөлт Хүйс тодорхойлогдох үйл явц |
Жирэмслэлт, шинж тэмдгүүд Ургийн өсөлт хөгжил Төрөлт: Төрөхийн бэлтгэл ба төрсний дараах дэг журам Ургийн сарын мөчлөг ба өсөлт Гаж хөгжилтэй ургаас урьдчилан сэргийлэх Удамшлын шалтгаанууд
|
Үр хөндөлтийн тухай Үр хөндөлт хавсарсан өвчний шинж тэмдгүүд |
Жирэмслэлтийг таслан зогсоох буюу үр хөндөлт Үр хөндөх аргууд аюул ба сэрэмжлүүлэг Өсвөр үеийнхний үр хөндөлтийн бэрхшээл ба аюул, |
||
Жирэмслэлтээс хамгаалах гэж юу вэ? |
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгцээ ба зорилго, аргууд Сайн сул талууд Жирэмслэлтээс хамгаалж чадахгүй байх ба бүтэлгүйтэх шалтгаан, хариуцлага, авах арга хэмжээ |
||
Эрэгтэй ба эмэгтэй хүн гэж хэн бэ? Юугаараа ялгаатай вэ? |
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтэний бүтэц ба ажиллагаа, эрүүл ахуй Эрэгтэй эмэгтэй даавар, гормоны үүрэг Хөвчрөх үзэгдэл Эр бэлгийн эс, зүүдэндээ тавих болон ухамсаргүйгээр тавих үзэгдэл Хөгжлийн хувийн ялгаа Сарын тэмдэг ба авах арга хэмжээ, зөв хандлага Хөхний хөгжил |
Шилжилтийн насан дахь бие махбодийн өөрчлөлт ба бэлгийн хөгжил Бэлгийн хөгжил ба дэс дараа Бие махбодийн өөрчлөлтийн сэтгэл зүйн ач холбогдол ба хувь хүний ялгаа
|
|
Бэлгийн эрүүл ахуй, эрхтэн тогтолцоо |
Бэлэг эрхтнээ хамгаалах ба цэвэр ариун байдлын чухал чанар Хэрэглэх арга замууд |
Охид хөвгүүдийн өсөлтийн шинж Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтэний бүтэц ба ажиллагаа |
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтэний бүтэц ба ажиллагаа, физиологийн үзэгдэл Сарын тэмдгийн анхны үзэгдэл болон зүүдэндээ тавих явдалд хандах сэтгэл зүйн хандлага ба хувь хүний ялгаа Бэлэг эрхтний эрүүл ахуйг сахих арга |
ДОХ |
ДОХ-н шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх |
ДОХ туссаны шинж тэмдгүүд Эмчилгээ ба урьдчилан сэргийлэх ДОХ-н талаарх буруу үзэл бодол |
ДОХ-н шалтгаан ДОХ-н нян хүний биед халдварлах явц ДОХ өвчний үйл явц ба шинж тэмдэг ДОХ-аас урьдчилан сэргийлэх |
Бэлгийн замын өвчин |
|
Бэлгийн замын өвчний төрөл, шинж тэмдгүүд, шалтгаан, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх арга |
Бэлгийн замын өвчин гэж юу вэ? Бэлгийн замын өвчний төрөл ба шинж тэмдэг Бэлгийн замын өвчнөөс сэргийлэх нь |
Бэлгийн зан үйлийг зохицуулах арга
|
Өсөлт хөгжил гэж юу вэ. Том болох үйл явц |
Шилжил тийн насны сэтгэл зүйн онцлог, өөрчлөлт, авах арга хэмжээ |
Шилжилтийн насны сэтгэл зүйн онцлог Хүйсийн мөн чанар ба үүнийгээ үнэлэж мэдрэх байдлын хөгжил |
|
Шилжилтийн насны бэлгийн хөөрөл, Бэлгийн хөөрөлд орох үед авах арга хэмжээ
|
Бэлгийн дур хүслийн талаарх ойлголт Бэлгийн дур хүслээ зохицуулж сурах Бэлгийн харилцаанд хандах эрэгтэй эмэгтэй хүний ялгаа Бэлгийн тачаал ба биеэ хамгаалах үйлдэл Бэлгийн тачаалыг бууруулах аргууд |
|
Бэлгийн гаж үйлдэл |
Бэлгийн буруу үйлдэл |
Бэлгийн буруу үйлдэл гэж юу вэ? Түүний төрөл, агуулга Түүнээс урьдчилан сэргийлэх болон авах арга хэмжээ |
Бэлгийн гаж үйлдэл гэж юу вэ? Түүний хэлбэр, төрөл, онцлог Бэлгийн гаж үйлдлээс сэргийлэх ба шалтгаан |
Үерхэл нөхөрлөл |
Найзуудын хоорондох итгэлцэл ба нөхөрлөл Сайхан харилцаатай байх зүтгэл |
Жинхэнэ үерхэл гэж юу вэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох үерхэл ба хайр дурлал Жинхэнэ хайрын мөн чанар |
Хайрын хүчин зүйлс Хайрын 4 үе шат Хайрын хэлбэр Хайрын сэтгэл хөдлөл Хайрын үйлдлүүд Хайранд хандах хандлага Секс ба хайрын харилцаа Гэрлэхээс өмнө цэвэр ариун байх |
Эсрэг хүйсний найз |
Найз нөхөрлөлийн мөн чанар, зөв сайхан харилцаа |
Эсрэг хүйсний найзтай болох сонирхол болон үүнийг илчлэх Эсрэг хүйсний хүнтэй найзлахад баримтлах ёс журам |
Эсрэг хүйсний хүнийг сонирхох сэтгэлийн хөгжил Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаатай талууд Хувь хүний ялгаа |
Эсрэг хүйсний хүнтэй уулзах |
Эсрэг хүйсний хүнтэй уулзах утга учир, харилцах харилцаанд гарсан зөрчлийг зохицуулах аргууд Ярилцах ёс журам Болзох үеийн ёс журам |
Эсрэг хүйсний хүнтэй уулзаж байсан туршлага ба одоогийн байдал Эсрэг хүйсний хүнтэй харилцах харилцааны хөгжлийн гол шалтгаан ба саад болох шалтгаан |
|
Эсэр гүүцэх арга барил |
Үр дүнтэй гээр өөрийгөө батлах, шаардлага тавих |
Зөв шийдвэр гаргах Нөхцөл байдлын талаарх өөрийн хандлагаа илэрхийлэх, шаардлагаа тавих Илэрхийлж сурах дасгал хийх Аюултай, дарамттай нөхцөл байдалд юу хийх тухай “Үгүй” гэж хэлж сурах дасгал |
Шийдвэр гаргах үе шат Зөв шийдвэр гаргах явц ба илэрхийлэл Өөрийн санаа бодлыг илэрхийлэх нь маш чухал талтай бөгөөд санаагаа илэрхийлээгүйн улмаас учирч болох хүндрэл бэрхшээл Өөрийн тавьсан шаардлагынхаа дагуу байх, үзэл бодлоо илэрхийлэх арга болон санамж Эвтэйхэн татгалзах болон санал тавих арга Харилцан ярианд саад болох болон гуйвуулах хүчин зүйлс Үр дүнтэй ярилцах арга |
|
Бэлгийн харил цаанд орох шийдвэр гаргахад анхаарах чухал зүйл ба хариуц лага |
Хайр ба бэлгийн харилцаа Бэлгийн үйлдэлд өөрийн гаргах шийдвэр маш чухал Тачаангуй бэлгийн үйлдлийн үр дагавар болон хариуцлага |
Бэлгийн үйлдлийн онцлог Өсвөр насныхны бэлгийн үйлдлийн өнөөгийн байдал Гэрлэхээс өмнө өсвөр насандаа жирэмслэхийн хор уршиг |
Бэлгийн хүчир хийлэл |
Аюултай байдал гэж юж вэ? яаж гарах вэ
|
Буруу итгэл үнэмшил Бэлгийн хүчирхийлэл үүсэх шалтгаан Хямралд авах арга хэмжээ Бэлгийн хүчирхийллийн дараах хор уршиг Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид авах арга хэмжээ Тусламж авч болохоор газар |
Бэлгийн хүчирхийлэл гэж юу вэ? Бэлгийн хүчирхийлэлийн хэлбэр, шалтгаан Эрэгтэй хүний шахалт Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дэмжих Бэлгийн хүчирхийллийн хохирлын барагдуулах арга хэмжээ |
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
|
Бэлгийн ёс бус соёлын эсрэг авах арга хэмжээ |
Жүжиг, хүүхэлдэйн кино, зарлал, романтик өгүүллэг зэргээр дамжуулж бэлгийн буруу дүр зураг үзүүлж буйг шүүмжлэх нь Бэлгийн амьдралын талаар зөв эрүүл ойлголттой болох |
Секс бүтээгдэхүүн ба порно Урлаг ба садар самуун Өсвөр насныхныг порнод ашиглах Порногийн хор уршиг, нөлөө Эмэгтэйчүүдийн талаарх буруу ойлголт
|
Хүйсийн ялгаа |
Эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн ялгаа
|
Хувь хүн бүрийн онцлог |
Хүйсийн ялгаа Эрэгтэй эмэгтэйчүүдийн танин мэдэхүйн ялгаа Эрэгтэй эмэгтэйчүүдийн нийгмийн үйлдлийн ялгаа Хүйсийн ялгааны шалтгаан |
Нийгэм дэх хүйсийн үүрэг роль |
Хүйсийн мөн чанар, үнэлэмж ба нийгэм дэх хүйсийн үүрэг роль Хүйсийн үүрэг ролийн тогтсон үзэл бодол
|
Хүйсийн үүрэг роль ба нийгэмшилт Гэр бүл дэх хүйсийн үүрэг роль ба нийгэмшилт Сургууль дээрх хүйсийн үүрэг роль ба нийгэмшилт Олон Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэглээр дамжуулж буй хүйсийн үүрэг роль ба нийгэмшилт |
|
Хүйсийн тухай тогтсон үзэл бодол |
Хүйсээр ялгаварлах тухай Хүйсээр ялгаварлах болон хүйсийн ялгаа хоёрыг ялгаж салгах
|
Хүйсийн үүрэг ролийн талаарх тогтсон үзэл бодол гэж юу вэ? Хүйсийн ялгаатай байдал болон хүйсийн ялгаварлал Хүйсийн талаарх тогтстон үзэл бодлыг шүүмжлэх хандлага |
Хүйсийн үүрэг роль ба Хүйсийн мөн чанар, мэдрэмжийн утга учир Хүйсийн үүрэг роль ба энэ тухай тогтсон үзэл бодол Хүйсийн үүрэг ролийн мөн чанар, үнэлэмжийн хөгжил |
Хүйсийн эрх тэгш байдал Эрэгтэй эмэгтэй хүмүү сийн хамтын хүч ба зохицох байдал |
Гэр бүл, нийгэм, сургууль дах хүйсийн ялгаварлалын хандлагыг халах Хүйсийн эрх тэгш байдал Ухамсар оюун санаагаа бататгах |
Хүйсийн үүрэг ролийн талаарх тогтсон үзэл бодолд шүүмжлэлтэй хандах нь Хүйсийн хоёр талт чанар гэж юу вэ? Төлөвшсөн хүйсийн үүрэг рольд бэлдэх нь Хүйсийн эрх тэгш соёлын төлөө хувь хүн болон нийгмийн гаргах зүтгэл |
Хүйсийн талаарх тогтсон хэлбэр ба нөлөө Хүйсийн талаарх тогтсон хэлбэрийн хор хохирол: эрэгтэй, ба эмэгтэйд Хүйсийн эрх тэгш үзэл бодолтой нийгэм Хүйсийн тэгш эрхтэй боловсрол Сэтгэл зүйн хоёр талт хүйсийн мөн чанарт онол |
Гэрлэлт |
Аз жаргалтай гэр бүл |
Гэрлэлтийн утга учир Ханиа сонгоход анхаарах зүйлс Аз жаргалтай гэрлэлт |
Гэрлэлтийн утга учир Гэрлэлтийн янз бүрийн тогтолцоо Гэр бүлийн хууль эрх зүйн нөхцөл Гэр бүлийн анхаарч үзэх зарим нөхцөл байдал |
Гэр бүл |
Ээж, аав гэж хэн бэ, үүрэг хариуцлага |
Гэр бүлийн гишүүдийн үүрэг роль ба хариуцлага Баримтлах ёстой заншил Гэр бүлийн зөрчил ба үүнийг эерэгээр шийдвэрлэх арга |
Гэр бүлийн хэлбэрийн өөрчлөлт Гэр бүлийн амьдралын мөчлөг Хүүхдийн хүмүүжлийн ач холбогдол Эх хүний мөн чанар ба нийгэмшлийн бүтээгдэхүүн |
Албан бус сургалтаар гэр бүлийн боловсрол олгож буй
зарим орны туршлага.
Америк, Солонгосын гэрлэлтэнд бэлтгэх албан бус сургалтын гол хөтөлбөрүүд
АНУ бол гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн гол улс юм. Америк улсад гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг 1924 онд Бостоны их сургуулийн профессор Грүвис (Groves) анх удаа, албан ёсоор “Гэрлэлт ба гэр бүлийн амьдралын бэлтгэл” нэрээр хичээл болгон заажээ. Үүний дараа 1930 оны үед “Merrill–Palmer”-ын судалгааны төвөөс гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг олгож эхэлсэн байна.[11]
Оклахама, Флорида, Минессота зэрэг мужууд гэрлэлтэнд бэлтгэх сургалтанд хамрагдсан хүмүүсийг дэмжих хуулийг боловсруулжээ. Америкийн гэрлэлтэнд бэлтгэх гол хөтөлбөрөөр Maryland-Based Relationship Enrichment Curriculum, Florida–Based PAIRS (Practical Application of Relationship Skills) зэргийг нэрлэж болно. Эдгээр хөтөлбөрүүд албан боловсролын сургалтанд багтдаг. Түүнчилэн Daner их сургуулийн судалгааны төвөөс явуулдаг PREP (The Prevention and Relationship Enrichment Programm) хөтөлбөр албан боловсролоор зогсохгүй армийн боловсролын сургалтанд ашиглагдаж байна. Мөн ихэнхи мужид гэрлэх гэж байгаа хосууд мужийн засаг захиргаанаас тогтоосон 8-12 цагийн сургалтанд хамрагдсанаар гэрлэлтийн баталгааны зардлаас (Marriage License Fee) чөлөөлөгддөг.[12]
Америк, Канадын гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрүүдээс:
Хөтөлбөрийн нэр |
Гүйцэтгэгч байгууллага (судлаач) |
Объект ба зорилго |
Агуулга |
California Marriage Realness Evaluation |
Manson (1965) |
Объект: гэрлэх хос Зорилго: гэрлэх хосуудад зөвлөх, харилцааг нь хөгжүүлэх |
Зан чанар (темперамент, оюун ухааны төлөвшил), гэрлэх бэлтгэл (гэр бүлийн туршлага, мөнгөний зохицуулалт, төлөвлөх чадвар) |
Faciliting Open Couple Communication Understanding & Study |
Markey, B. M Micheletto & A. Becker (1985) |
Объект: гэрлэх хос, ганц бие хүн Зорилго: өөрийн сул, давуу талыг мэдэж хөгжүүлэх |
Хосын зохицол (амьдралын арга барил, хүлээлт, найз нөхөд, анхаарал, зан чанар, хувийн асуудал), ур чадвар (харилцан ойлголцох, асуудлыг шийдвэрлэх), гэрлэлт, шашин, үнэ цэнэ, хүмүүжил, бэлгийн амьдрал, санхүүгийн зохицуулалт, хурим (ёслолын бэлтгэл, хуулийн бэлтгэл) |
Relation ship Evaluation |
Бригем Янгийн их сургууль (1997) |
Объект: гэрлэх хос, хувь хүн Зорилго: гэрлэхийн өмнө болон гэрлэсний дараах харилцааг батжуулж, ойлголтыг хөгжүүлэх |
Хувь хүний талбар, ханьтайгаа зөвшилцөх, гэр бүлийн талаарх ухамсрын ялгаа, архи мөнгө гэх мэт асуудалтай талбар |
Relation ship Personal & Relation ship Evaluation |
D.H. Olson (1996) үндэс суурийг нь тавьж, дөрвөн удаа өөрчилж зассан |
Объект: гэрлэх хос Зорилго: гэрлэх гэж буй хосуудад харилцааны давуу болон асуудалтай талаа дүгнэж ярилцахыг хөхүүлэн дэмжих, харилцаагаа сайжруулах эрмэлзлийг нь дэмжих |
Хүн чанар, харилцаан дахь дотоод талбар, харилцаан дахь хувь хүний гадаад талбар, бусад асуудал |
Minnesota Couple Communication Program |
Miller, Nunnally, Wackman (1960 оны сүүл) (1982 он) |
Объект: гэрлэх хос Зорилго: нээлттэй харилцан ойлголцох чадварыг сайжруулах |
Харилцан ойлголцох урлагийг эзэмших, харилцан үйлчлэлийн төлөв байдлыг ухамсарлах чадварыг эзэмших 4 үе шат ярих ②сонсох ③зөрчлийг шийдвэрлэх харилцан ойлголцох |
(Premarital) Relation ship Enhancement |
Guerney (1964, 1977) |
Объект: эхнэр нөхөр Зорилго: харилцан ойлголцлыг сайжруулж, үүргийн дагуух сэтгэл хангалуун харилцааг бүрдүүлж, сонсох, ярих урлагт анхаарлаа хандуулах |
4 үе шат ① сонсогч ба өгүүлэгчийн үүрэг (өөрийн сэтгэл санаа, бодол, гомдлыг тодорхой илэрхийлж, мэдрэмжээ хүлээж авах, харилцагчдаа дамжуулах) сурсан үүргээ давтах ③ зөрчлийг харилцан ойлголцох ④ зөрчлийг шийдвэрлэх |
Growth Counceling for Marriage Enrichment |
Clinbell (1979) |
Объект: эхнэр нөхөр Зорилго: эхнэр нөхрийн харилцааг сайжруулах, дотно нээлттэй харилцаа, хүндлэх, үүрэг хариуцлага, жендерийн тэгш байдал, эрх чөлөө |
4 үе шат ① харилцааны хүчийг хүлээн зөвшөөрөх, бататгах ② өсөлтийн талбарыг бататгах ③ өөрчлөлтийн төлөөх дахин гэрээ үйлдэл |
Prevention and Relationship Engagement Program |
Markman, Stanley, Floyd Guerney (1980 оны үе) |
Объект: гэрлэхээр бэлтгэж буй хос Зорилго: гэрлэлтийн хэцүү тал ба салалтаас урьдчилан сэргийлэх |
Үр дүнтэй ярих / сонсох, харилцан ойлголцох, хосын хоорондох баяр баяслын эрэлхийлэл, асуудлыг шийдвэрлэх, хүлээн авах ба дотно мэдрэмжийг сайжруулах, итгэлцэл, бэлгийн амьдрал |
Premarital Assessment Program |
Salt Buckner (1983) |
Объект: эхнэр нөхөр Зорилго: харилцааны чанар (үр дүнтэй харилцан ойлголцох, асуудлыг шийдвэрлэх, зөрчлийг хэлэлцэх) асуудлыг шалгах (найз нөхөд, гэр бүл, хамаатан садны харилцаа, шашин, үнэ цэнэ, зугаа цэнгэл, санхүү, хүмүүжил, бэлгийн харилцаа, хайр сэтгэл) ③ мэргэжилтнээс тусламж хүсэх |
Хосуудын болзооны түүх, хувь хүн ба хосын горьдлого, зорилго, нэгдэл, хүсэл шаардлага, гэр бүл, бага насны хүүхэд санхүү, найз, зугаа цэнгэл, харилцан ойлголцол ба зөрчлийг шийдвэрлэх, үнэ цэнэ ба бэлгийн харилцаа |
TIME |
Dinkmeyer Carlson (1986) |
Объект: Хос Зорилго: хосууд бие биенээ хайрлаж дэмжих, харилцаагаа бататгахад хэрэгтэй чадварыг сурах |
Хариуцлага үүрэх, урамшуулах, эрх мэдэл, үнэ цэнэ, шударгаар харилцан ойлГолцох, сонсох, зөрчлийг шийдвэрлэх үе шат, эрх тэгш гэрлэлт |
Preparation for Marriage Workshop |
Nickols, Nicklos |
|
Гэрлэхийн өмнөх зөвлөгөө, харилцан ойлголцол, зөрчлийг шийдвэрлэх, үүргийн хүлээлт, үнэ цэнэ, бэлгийн харилцаа, санхүүгийн зохицуулалт |
Marriage Preparation Handbook |
British Columbia Council for the Family, 2 дахь хэвлэл, 1984 |
Объект: гэрлэх гэж буй хос Зорилго: гэрлэлтэнд сайн бэлтгэх, гэрлэлт, гэр бүлийн задралаас урьдчилан сэргийлэх, утга учиртай харилцааг бүрдүүлэх |
Гэрлэх бэлтгэл, харилцан ойлголцол, зөрчлийг шийдэх, цаг хугацаа, мөнгийг зөв хэрэглэх, хамтын эзэмшил, бэлгийн амьдрал, зориулалт, гэрлэлтийн төлөвлөгөө |
A Resource Book For Instruction |
British Columbia Council for the Family |
Объект: гэрлэх хос Зорилго: танин мэдэх (бусадтай харилцах) сэтгэл санаа (үр дүнтэй харилцан ойлголцох, гэр орноо харж хандах, эрүүл мэндээ хадгалах бодит мэдээлэл) зорилгоо биелүүлэх |
Хүлээлт ба бодит байдал, үнэн дүр төрх, үнэ цэнэ, харилцааны үүрэг, харилцан ойлголцол (сонсох / ярих, дотно байдал) бүтээлч зөрчил, бэлгийн амьдрал, амьдралын арга барил, ирээдүйн өсөлт |
Америкийн NCFR- Гэр бүлийн амьдрал, боловсролын газрын сургалтын агуулга
Америкийн NCFR- Гэр бүлийн амьдрал боловсролын газар 1991 онд “Амьдралын мөчлөг дээр суурилсан Гэр бүлийн амьдрал боловсролын агуулга” гэдгийг боловсруулан гаргасан ба бага насны хүүхэд, өсвөр нас, насанд хүрсэн хүн, ахмад үе гэсэн дөрвөн үе шатан дээр үндэслэсэн
- Гэр бүл ба нийгэм
- Гэр бүлийн тэнцвэртэй чанар
- Хүний өсөлт хөгжил
- Хүний хүйс ба бэлгийн харилцаа
- Бусадтай харилцах харилцаа
- Гэр бүлийн нөөц боломжийг зохицуулах нь
- Эцэг эхийн боловсрол ба чиглүүлэг
- Гэр бүлийн хууль ба хамтын бодлого төлөвлөлт
- Ёс зүй зэрэг хичээлүүдийг заах болсон байна.
БНСУ 1970 оны үеэс гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой олон судалгаа хийгдэж, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм. Тиймээс эдгээр улсуудын гол гол хөтөлбөрийн агуулга, зорилгыг анхааран үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Солонгосын гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрүүдээс: [13]
Хуриманд бэлтгэх анги |
Солонгосын хуулийн зөвлөгөө, боловсролын төв (1987) |
Объект: гэрлэх хос Зорилго: аз жаргалтай гэр бүлийн амьдралд бэлтгэх |
Хуримын өмнөх үерхэл, ханиа сонгох, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хууль тогтоомж, эхнэр нөхрийн бэлгийн амьдрал, хуриманд бэлтгэх, гэрлэх ёс жаяг, эхнэр нөхрийн ярилцах урлаг, жирэмслэлт ба төрөлт, эхнэр нөхрийн сэтгэлзүй, гэрлэлт ба ажил эрхлэлт, аз жаргалтай гэр бүл |
Гэрлэлтэнд бэлтгэх тусгай хичээл |
Шин Сон Юн (1981) |
Объект: залуучууд Зорилго: гэрлэлтийн талаархи зөв ойлголт, гэрлэлтийн үнэ цэнийн ойлголтыг бүрдүүлэх |
Романтик байдал, харилцан яриа, анхааралтай сонсох, өөрийгөө хайрлах, зүрх сэтгэлийн шарх, итгэлцэл, мэдрэмж, хайр бол шийдвэр, үггүй яриа, бэлгийн амьдрал, уучлал |
Гэрлэлтэнд бэлтгэх боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх судалгаа |
Ким Хэ Сог (1989) |
Объект: эхнэр нөхрүүд Зорилго: эхнэр нөхрийн зохицол, гэр бүл тусламж хүсэхэд дуртайяа дэмжих бүлгийн оролцоо |
Гэрлэлтэнд бэлтгэх, гэрлэлтэнд хэрэгтэй мэдлэг мэдээллээр хангах, хэл амаа ололцож ойлголцох, зөрчлийг шийдвэрлэх, гэрлэх гэж буй хосын нэгдмэл байдлыг дэмжих, стрессээс урьдчилан сэргийлэх |
Гэрлээд удаагүй байгаа хосуудад зориулсан гэр бүлийн боловсролын хөтөлбөр |
Чой Хэ Гён, Ну Чи Ён Пак И Сүн (1994) |
Объект: гэрлээд удаагүй хос Зорилго: хувь хүний өсөлт, эхнэр нөхрийн харилцан ойлголцол, эхнэр нөхөр хоёр асуудлаа шийдэх чадварыг эзэмших |
Эхнэр нөхрийн хайр, ухамсрын ялгаа ба асуудлыг шийдвэрлэх арга барилын ялгааг ухамсарлах, хэл амаа ололцож ойлголцох |
Эхнэр нөхрийн харилцааг дээшлүүлэх хөтөлбөрийг хөгжүүлэх судалгаа |
У Юнь Жа Ю Ён Жү (1994) |
Объект: эхнэр нөхөр Зорилго: үүргийн дагуух эрүүл эхнэр нөхөр, хувь хүний өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хэл амаа ололцож ойлголцох чадварыг сайжруулах |
Эхнэр нөхрүүд бие биенийхээ ялгаатай талыг хүлээж авах, хэл амаа ололцож ойлголцох, зөрчлийг шийдвэрлэх, дотно байдалд суралцах |
Гэрлэлтэнд бэлтгэх боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх судалгаа |
Жон Мин Жа (1995) |
Объект: гэрлээгүй байгаа хүмүүст Зорилго: эхнэр нөхрийн зохицол |
Өөрийн тухай үзэл ойлголт, гэрлэлтийн амьдрал ба үнэ цэнийн тухай ойлголт, бэлгийн харилцааны мэдлэг, хэл амаа ололцож ойлголцож сурах, бэлгийн үүрэu |
Эрүүл гэр бүлийн төлөөх гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх судалгаа |
Юү Ён Жү (1995) |
Объект: залуучуудад Зорилго: хувь хүн ба гэр бүлийн өсөлт, далд нөөц бололцоог сайжруулах, асуудлыг шийдэх чадварыг нэмэгдүүлэх, харилцааг дээшлүүлэх, хүүхдийн асуудлаас урьдчилан сэргийлэх |
Гэрлэлтийн талаарх бодит бус хүлээлт, гэрлэх сэдэл шалтгаан, дотно байдлаа ихэсгэх, эрүүл бэлгийн амьдрал, үр дүнтэй хэл амаа ололцож ойлголцох, санхүүгийн зохицуулалт, хамаатан садны харилцаа, гэр бүлийн хариуцлага, өөдрөг хандлага |
Гэрлэхээр бэлтгэж буй хосуудад зориулсан гэрлэлтэнд бэлтгэх боловсролын хөтөлбөр |
Пак Ми Гён Ким Дыг Сон (1997) |
Объект: гэрлэх хос (5 хос) Зорилго: хувь хүний өөрийн ухамсрыг сайжруулах, гэрлэлтэнд зөв хандах ийн талаарх хариу арга хэмжээ авах хүчийг нэмэгдүүлэх |
Гэрлэлтээс горьдох горьдлого, бие биенээ ойлгох, үүргийн горьдлого, харилцан ойлголцол (сонсох / ярих, дотно мэдрэмж) зөрчлийг шийдвэрлэх, бэлгийн харилцаа, санхүүгийн зохицуулалт |
Удахгүй ээж аав болох хүмүүст боловсрол олгох хөтөлбөрийн суурь судалгаа |
Ким Жи Шин, Жон Сын Вон, Чой Ми Гён (1997) |
Объект: гэрлээд эхнийхээ хүүхдийг тээж байгаа эхнэр нөхөрт Зорилго: эцэг эх болох, эхнэр нөхрийн үүргийн ухагдахууныг мэдэх, гэрлэх гэж буй хосод хэрэгтэй боловсролыг олгох |
Эцэг эх болох, жирэмслэлт ба нярай хүүхэдтэй холбоотой асуудал, эхнэр нөхрийн үүргийг танин мэдэх |
HALS –ын хэрэгжүүлэлт, эцэг эх болоход бэлтгэх боловсролын хөтөлбөр (4-р хэсэг: жирэмслэх, төрөх, эцэг эх болох ) |
Жу Ынь Сүг, Гу Сонь Жү, Уг Сон Хуа (1998) |
Объект: хоёулаа ажилладаг гэр бүл Зорилго: эхийн биеийн өөрчлөлтийн талаарх ойлголт, хэвлий дэх хүүхдийн хөгжлийн ойлголт, хүүхдийг хайраар өсгөх, нөхөр нь эхнэрээ дэмжих |
Эхнэр нөхрийн харилцааны ойлголт, эхнэр нөхрийн амжилттай харилцаа, хөгжлийн үе шатан дахь эхнэр нөхрийн харилцаа, эхнэр нөхрийн харилцааны хямрал, гэр бүл дэх олон янзын харилцаа |
“Эхнэр нөхрийн харилцааны боловсрол” хөтөлбөр |
Жон Хён Сүг ба бусад (2000) |
Объект: Зорилго: эхнэр нөхрийн харилцааны боловсрол олгоход хэрэгтэй суурь материал |
Эхнэр нөхрийн харилцааны ойлголт, эхнэр нөхрийн амжилттай харилцаа, хөгжлийн шатыг дагасан эхнэр нөхрийн харилцаа, эхнэр нөхрийн харилцааны хямрал, гэр бүл дэх олон янзын эхнэр нөхрийн харилцаа |
Оюутнуудад зориулсан гэрлэлтэнд бэлтгэх боловсролын хөтөлбөрийн судалгаа |
|
Объект: гэрлэх хос болон ганц бие оюутан залуучууд Зорилго: оюутнуудад гэрлэлтийн зөв үнэ цэнийн ойлголтыг суулгаж, эрүүл гэр бүлийг бий болгох |
Гэр бүл, хайр, ханиа сонгох, гэрлэлтэнд бэлтгэх, гэр бүл харилцан ойлголцол, эхнэр нөхрийн харилцаа, гэр бүлийн харилцаа, эцэг эх хүүхдийн харилцаа, гэр бүлийн хууль |
Дельпай судалгааг ашигласан гэрлэлтэнд бэлтгэх суурь судалгаа |
|
Объект: гэрлэхийн өмнөх зөвлөгөө, гэрлэлтэнд бэлтгэх боловсролын мэргэжилтэн, гэр бүлийн харилцааны мэргэжилтэн Зорилго: гэр бүлийн амьдралын зохицол, салалтаас урьдчилан сэргийлэх |
Гэрлэлтэнд бэлтгэх ухагдахуун, гэрлэлтэнд бэлтгэх бэлтгэлийг дүгнэх |
Дээрх хөтөлбөрүүдээс гадна дараах онцлог бүхий хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
Солонгосын гэр бүл судлалын хүрээлэнгийн “Гэр бүлийн амьдрал, боловсрол”- ын үндсэн хичээлийн сэдвүүд [14]
1. Нэгдмэл аргачлалтай гэр бүлийн амьдрал боловсролын агуулга [15]
- Гэрлэлтээс өмнөх боловсрол
- Гэр бүлийн амьдралд дасан зохицох боловсрол
- Эхнэр нөхрийн боловсрол
- Өрх толгойлсон эцэг эхэд зориулсан боловсрол
- Ганц бие хүмүүст зориулсан боловсрол
- Бэлгийн боловсрол
- Ханийн буруу зуршил
- Хижээл настай эхнэр нөхрийн боловсрол
- Салсан гэр бүлийн боловсрол
- Бэлэвсэрсэн гэр бүлийн боловсрол
- Өсвөр насны бэлгийн боловсрол
- Хижээл настай эхнэр, нөхрийн бэлгийн боловсрол
- Тэтгэвэрт гарсан байдалдаа дасан зохицох боловсрол
- Хөгшрөлттэй холбоотой боловсрол
2. Хосын харилцааг сайжруулах хөтөлбөр: Гэрлэлтийн эхэн үе .[16]
3. Дунд насны хосуудад зориулсан “Гэр бүлийн амьдрал” хөтөлбөр.[17]
4. Готтмэний Аз жаргалтай гэрлэлтийн боловсрол хөтөлбөр[18]
Солонгосын гэр бүл судлалын хүрээлэнгээс тогтоосон зайлшгүй үзэх үндсэн хичээлийн сэдвийг институт, магистр, докторантын курсэд байхдаа сурсан хүн түвшин тогтоох шалгалт өгөөд гэр бүлийн амьдрал боловсролын хоёрдугаар зэрэг (гэр бүлийн амьдрал боловсролын түвшин тогтоох журмын 1-р бүлгийн 2-р зүйл) авдаг. Ингээд хүрээлэнгээс зөвшөөрөгдсөн байгууллагад хоёроос дээш жил ажиллах ёстой. Мөн гэр бүл судлалын магистрын зэрэгтэй, энэ чиглэлээрээ нэгээс дээш жил ажилсан хүнд нэгдүгээр зэрэг олгодог байна.
5. “Үр нөлөөтэй эцэг эх боловсролын хөтөлбөр” (P.E.T:Parent Effectiveness Training)
Энэ хөтөлбөрийн зорилго нь эцэг эх хүүхдийн харилцааг сайжруулах харилцан ойлголцолын арга техникүүд ба зарчмуудыг эцэг эхэд эзэмшүүлдэг байна.
6. Дүранну Аавын сургууль
Дүранну Аавын сургууль нь “Аав амьдарвал гэр бүл амьдарна” уриатай. [19]
Аав хүн бусдад ямар нөлөөтэй болох. Ажил үүргийн хуваарь, эр хүний мөн чанар, түүнийг алддаг шалтгаан,эр хүний чанарын загвар зэргийг эрчүүдэд заадаг.
7. Дүранна Ээжийн сургууль
Ээж гэж хэн бэ? Эмэгтэй хүний хүсэл, мөрөөдөл, сонирхол, хүүхэд гэр бүлд үзүүлэх нөлөөлөл, үүрэг хариуцлага зэргийг заадаг.
Дээрх хөтөлбөрүүдийн агуулгыг харвал гэрлэлтэнд бэлтгэх боловсрол орон нутгийн нийгмийн байгууллага, дээд сургууль, боловсролын төв зэрэгт эхэлж, 80-90 оны үеэс эрчимтэй явагдах болжээ. 1990 оны сүүлээс гэрлэлтэнд бэлтгэх боловсролын судалгааг нарийн хийдэг болсон байна.
Сургалтын зорилго нь гэрлэхийн учир шалтгааныг ойлгох, гэрлэлтийн талаар зөв үнэлэмж, үзэл бодолтой болох, эхнэр нөхрийг дасан зохицоход туслах, гэр бүлийн амьдралд үүсэж болох асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, гэрлэх гэж байгаа хосын харилцааг сайжруулах гэсэн асуудлуудыг хамарч байна.
Эхнэр нөхрийн харилцааны сургалтын үр дүнд хийсэн олон анализ шинжилгээгээр эхнэр нөхөр гэсэн харилцаа бүрдэхийн өмнө, ганц бие байх үед явуулсан сургалт маш үр дүнтэй үргэлжилж байдаг нь тодорхой болжээ. Gallagher (2002) гэрлэхийн өмнө сургалтанд хамрагдсан хосууд гэрлэлтэндээ харьцангуй сэтгэл хангалуун байдаг тул сөрөг сэтгэлийн хөдөлгөөний солбилцол, хүчирхийлэл, салалт бага гэж онцолсон байна.
Powell, Cassidy (2001) нарын хэлснээр гэр бүлийн амьдралын боловсролын агуулгад суралцагчийн ухамсарласан хэрэгцээ шаардлага (felt needs) ба сургагчийн хүсэл шаардлага (ascribes needs), ирээдүйн хэрэгцээг (future needs) тусган харуулах ёстой. Түүгээр ч барахгүй суралцагчийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, чадварыг (development needs and abilities) тусган харуулсан хөтөлбөр боловсруулах үед үр дүн нь өндөр байдаг гэжээ.
Сургалтын агуулгыг харвал харилцан ойлголцлыг хамгийн их тусгасан байна. Тэгээд бэлгийн амьдрал, зөрчлийг шийдвэрлэх, өөрийгөө ойлгох, гэр бүл, санхүүгийн зохицуулалт, эхнэр нөхрийн үүрэг, гэрлэлтийн талаархи бодит горьдлого, гэрлэлтэнд өөрийгөө зориулах гэсэн дэс дараатай байна.
Гадаадын гэрлэлтэнд бэлтгэх сургалтууд нь зөвлөгөөн дээр үндэслэн эмчлэхээс эхэлж, гэр бүлийн асуудлыг шийдэх чадварыг олгон, салалтаас урьдчилан сэргийлэх, харилцааг сайжруулах үүднээс хөгжиж иржээ. Сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс нь залуучууд, гэрлэх гэж буй хос, эхнэр нөхрүүд байдаг байна.
Монгол дахь гэр бүлийн боловсролын сургалтын
өнөөгийн байдал цаашдын даалгавар
1. Ерөнхий боловсролын сургуульд орж буй ГББ хичээл
“Гэр бүлийн боловсрол” хичээлтэй ижил төстэй хичээл нь “Эрүүл мэндийн боловсрол”, “Иргэний боловсрол”, “Технологи” зэрэг хичээлүүд байна. “Эрүүл мэндийн боловсрол” хичээл нь 2003 оноос орж эхэлсэн бөгөөд агуулгын хувьд эрүүл бие, эрүүл харилцаа, эрүүл орчин гэсэн гурван үндсэн бүлэгт хуваагддаг. Иргэний боловсрол хичээлийг 2008 оноос зааж эхэлсэн боловч сонголттой хичээл тул зарим сургуульд зааж, зарим сургуульд заадаггүй. Энэ хичээлд байгаль хамгаалал, эцэг эх – эхнэр нөхрийн үүрэг хариуцлага, гэр бүлийн ёс заншил зэрэг агуулгууд багтдаг. “Технологи” хичээл нь өмнө орж байсан “Хөдөлмөр” хичээлийн нэрийг өөрчилж, агуулгыг дахин шинэчилсэн хичээл юм. Уг хичээлээр сурагчдад гар урлал заадаг.
Эдгээр хичээл нь мэрэгшсэн багш байхгүй, хичээл хөтөлбөр агуулгыг тогтмол шинэчлэн засварладаг. 1-5-р ангийн хичээлийг ангийн багш нар заадаг ба 6-11-р ангийн “Эрүүл мэндийн боловсрол” хичээлийг хими – биологийн багш нар, “Иргэний боловсрол” хичээлийг түүх –нийгмийн багш нар голчлон ордог. Хүснэгтээр харуулбал:
Хичээлийн нэр |
Анги |
Агуулга |
Багшийн мэргэжил |
Эрүүл мэндийн боловсрол (7 хоногт 45 минутаар нэг удаа нэг жилд нийт 36 удаа) |
1-5 |
хүний хөгжил, хүний биеийн бүтэц, биеийн эрүүл мэнд, эрүүл орчин, архи тамхины муу нөлөө, гэрлэлт, зөв хооллолт, гэр бүлийн боловсрол, гоо сайхан, жирэмслэлт, бэлгийн боловсрол |
хими- биологийн багш нар |
6-8 |
|||
9-11 |
|||
Иргэний боловсрол (7 хоногт 45 минутаар нэг удаа нэг жилд нийт 36 удаа) |
9-11 |
эцэг эх – эхнэр нөхрийн үүрэг, гэр бүл улсын баялгийг зөв зохистой ашиглах нь, яаралтай түргэн тусламж |
түүх- нийгмийн багш нар |
Технологи (7 хоногт 45 минутаар хоёр удаа нэг жилд нийт 72 удаа) |
1-5 |
цаасан урлаг, хайчилбар |
технологи, гар урлалын багш |
6-8 |
гар урлал, хоолны орцны бүтэц калори, нэхмэл |
||
9-11 |
Хувцас зүүлт гоёл хийх, хувцасны материал, хоолны орцны бүтэц, хийх арга, хатгамал |
3. Дээд сургуульд орж буй ГББ хичээл
Өнөөдөр Монголд гэр бүлийн боловсрол хичээлийг мэргэжлийн түвшинд олгож байгаа сургууль бол Улаанбаатар Их Сургуулийн Гэр бүл судлалын тэнхим юм. Тус тэнхим нь 2003 онд байгуулагдсан бөгөөд гэр бүл судлаач мэргэжлээр оюутан элсүүлж гэр бүлийн сэтгэл зүйч зөвлөгч, нийгмийн ажилтан, судлаачаар баклаврын түвшинд, гэр бүлийн боловсрол судлалаар магистрын түвшинд бэлтгэж байгаа ганц мэргэжлийн байгууллага юм. Мэргэжлийн ангид ордог үндсэн хичээлүүд нь Гэр бүл судлалын онол- арга зүй, Монгол гэр бүлийн ёс заншил, Гэр бүлийн харилцаа, Гэр бүлийн зөвлөгөө, өгөх арга зүй, Гэр бүлийн сэтгэл судлал, Нас зүйн сэтгэл судлал, Хүүхэд судлал, Хүүхдэд зөвлөгөө өгөх арга зүй, Гэр бүлийн боловсрол үйлчилгээ, Нийгмийн үйлчилгээ, Гэр бүлийн нийгмийн ажил, Гэр бүлийн эрх зүй, Өрхийн эдийн засаг, Сэтгэл судлал, Эрүүл мэнд зэрэг хичээлүүд байдаг. 2011-2012 оны хичээлийн жилээс тус тэнхим бусад мэргэжлийн ангиудын сонгох хичээл дотор “Гэр бүлийн боловсрол” хичээлийг оруулсан бөгөөд оюутнуудын хамгийн их сонирхож буй хичээл болсон юм.
Бусад их дээд сургуулиудаас МУБИС, ШУТИС, МУИС болон зарим нэг хувийн сургуулиудын нийгмийн ажилтан, хууль зүйн ангиудад гэр бүлийн халамж, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, гэр бүлийн эрх зүй зэрэг хичээлүүд дунджаар 2-3 кр цагаар орж байна.
4. Бусад сургалтууд
Мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ нийт иргэдэд гэр бүлийн боловсрол олгоход анхаарч тус тэнхимээс олон сургалтуудыг хийж байна. Зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлага, захиалгаар сургалтыг хийхээс гадна нийт иргэдэд “Гэр бүлийн боловсрол” олгох хичээлийн агуулгыг дараах түвшинд тогтоон зааж ирлээ.
Гэр бүлийн харилцаа ёс зүйн боловсрол
Гэр бүлийн эрх зүйн боловсрол
Гэр бүлийн ёс заншил, уламжлал
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүлийн менежмент
Гэр бүлийн эрүүл мэнд
Гэр бүлийн хүмүүжил, хүүхэдтэй ажиллах арга зүй
Гэр бүлийн эдийн засаг, өрхийн төсөв
Хичээл тус бүр 4 цаг нийт 32 цагийн агуулга юм.
5. Бусад байгууллагуудаас явуулж буй сургалт.
Гэр бүлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ТББ байгаагаас гадна төрийн байгууллагын харъяанд үүссэн 10 орчим зөвлөгөө өгөх төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр газрууд нь гэр бүлийн харилцаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга зүй, гэр бүл дэх зөрчил ба хүчирхийлэл түүнийг шийдвэрлэх арга зэргийн талаар сургалт, зөвлөгөөг өгч байгаа ч нийгэмд тэр бүр хүрч үйлчилж чадахгүй зөвхөн УБ хотын тодорхой дүүрэгт л ажиллахын зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчнээр дутагдалтай байна. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг газруудыг дараах хүснэгтэнд харуулав.
Бидний хийсэн “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” 2010 суурь судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 11,8 хувь нь өнөөгийн залуус гэр бүлийн амьдралд сайн бэлтгэгдсэн гэж үзэж байгаа бол, таван хүн тутмын нэг нь муу бэлтгэгдсэн гэсэн байна.
Зураг 1. Залуучуудын гэр бүлийн амьдралд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ
Түүнээс гадна гэрлээгүй залуучуудын өөрсдийгөө гэр бүлийн амьдралд бүрэн бэлтгэгдэж чадаагүй гэсэн үнэлгээ гэрлэсэн хүмүүсийнхээс арай давуутай байгаа нь тэд энэ алдаагаа ухаарч, ойлгож түүнийгээ засах эрмэлзэлтэй байна гэсэн үг юм. Залуусыг гэр бүлийн амьдралд бэлтгэх асуудалд эмэгтэйчүүд, эхнэрүүд илүү шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал энэ талаархи эрэгтэйчүүдийн эерэг үнэлгээ эмэгтэйчүүдээс, харин эмэгтэйчүүдийн сөрөг үнэлгээ эрчүүдийнхээс тус бүр 5-6 хувиар илүү гарчээ. Мөн залуусыг амьдралд бэлтгэх ажлын ололттой хийгээд дутагдалтай аль аль талаараа нийслэл хот хүмүүсийн анхаарлыг илүү татаж байгаа тал ажиглагдав.
Залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэхэд эцэг эх чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Залуусыг амьдралд бэлтгэх арга замын талаар хүмүүс янз бүрийн бодолтой байна. Үүнд:
Нэгдүгээрт, хүүхдийг биеийг нь даалгаж амьдрах ухаанд сургах явдал илүү ач холбогдолтой гэж олон хариулагч үзжээ. Хоёрдугаарт, эцэг эх, ахмадууд зөв үлгэр дууриалтай байх, Гуравдугаарт, эцэг эхчүүд хүүхдээ ёс суртахуун сэтгэл зүйн хувьд бэлтгэх, Дөрөвдүгээрт, сургууль боловсролын байгууллагаар дамжуулан, тусгай хөтөлбөрөөр мэдлэг олгох, Тавдугаарт уламжлалт ёс заншлыг сэргээх, Зургаадугаарт, гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг ажиллуулахыг санал болгосон байна.
Зураг 2. Залуусыг амьдралд бэлтгэхийн тулд хийх шаардлагатай зүйлс
Зурагаас үзэхэд судалгаанд оролцогчид залуусыг амьдралд бэлтгэхийн тулд хүүхдийг биеийг нь даалгаж, амьдрах ухаанд сургах, эцэг, эхчүүд үр хүүхдээ ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд сайн бэлтгэх, эцэг, эх ахмадууд зөв үлгэр дуурайлтай байх ёстой гэсэн асуудлуудыг чухалчилсан байна.
Энэ нь хүүхэд залуусыг хөгжүүлж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг, эхчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал байдгийг харуулж байгаа бөгөөд нөгөө талаас эцэг, эхчүүд гэр бүлийн өндөр боловсролтой байх шаардлагатайг тодорхойлж байна.
Иргэд гэр бүлийн боловсролыг хаанаас авдаг талаар судлахад эрүүл мэндийн мэдээллийг ихэвчлэн хэвлэл мэдээллээс авдаг гэж 54%, хууль эрх зүйн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 51,6%, нөхөн үржихүй бэлгийн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 40% нь хариулсан байна. Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалтыг 18,8%, хүүхдийн хүмүүжлийг 36,8%, гэр бүлийн уламжлал, зан заншлыг 50,6% нь эцэг, эхээсээ авдаг гэж хариулсан байна.
Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалт (47,9%), гэр бүл төлөвлөлт (44,8%), гэр бүлийн харилцаа ёс зүй (39,1%), хүүхдийн хүмүүжил (23,7%), гэр бүлийн үүрэг хариуцлага (32,2%), гэр бүлийн уламжлал, зан заншил (25,1%)-ын талаар мэдээлэл, боловсролыг хаанаас ч мэдээлэл авдаггүй гэж хариулжээ. Ялангуяа зах зээлийн эдийн засаг, үнийн өсөлт ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд өрхийн төсөв, санхүүгийн зарцуулалтын талаарх мэдээллийг хаанаас ч авдаггүй гэж 47,9% нь хариулсан байгаа нь цаашид өрхийн эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Дээрх асуудлуудаар албан сургалт болон мэргэжилтнээс зөвлөгөө, мэдээлэл авах нь маш бага байна. Харин эрүүл мэндийн боловсролыг22.8% нь, нөхөн үржихүйн боловсролыг 23% нь мэргэжилтнээс авдаг гэж хариулсан нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ авсан байх магадлал өндөр байна.
Харин үүнийг хот хөдөөгөөр нь ангилж үзвэл хөдөөгийн гэр бүлүүд эцэг эхээсээ мэдээлэл авдаг, эсвэл хаанаас ч авдаггүй гэсэн хариултыг дийлэнхдээ өгсөн бол хотын гэр бүлүүдийн хувьд хэвлэл мэдээллээс гэж ихэнх оролцогчид хариулсан байна.
Насны хувьд 18-45 насныхны 71.8% мэдээллийг аль нэг хэлбэрээр авдаг гэж хариулсан бол 45-аас дээш насныхны 57.6% нь хаанаас ч авдаггүй гэж хариулжээ. Энэ нь гэр бүлийн боловсролын хэрэгцээ шаардлага залуу, дунд насныханд их байдаг тэд энэ асуудалд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдагтай холбоотой юм.
Судалгаанаас үзэхэд иргэдэд гэр бүлийн боловсрол олгох албан ёсны сургалтын тогтолцоо байхгүй байгаа бөгөөд энэ талын боловсрол мэдлэгийг олж авах их үүсвэр ихээхэн дутмаг байна. Гэр бүлийн боловсролын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс гэж ихэнхдээ хариулсан нь иргэд чөлөөт цагаа мэдээлэл олж авахад зориулдагтай холбоотой байна. Тухайлбал та чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэсэн асуултанд телевиз үзэж, радио сонсох гэж 22.7%, найз нөхөдтэйгөө уулзах гэж 16.2%, ном, сонин сэтгүүл унших гэж 15.4% хариулсан нь хамгийн олон сонголттой байсан юм.
Дүгнэлт
Монгол улс дах гэр бүлийн боловсролын өнөөгийн байдлыг бусад улс орнуудынхтай харьцуулан дүгнэхэд дараах онцлог илэрч байна.
Гадаад улс орнуудын хувьд |
Монгол улсын хувьд |
Гэр бүлийн олон талт үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс судлах ажил эрчимтэй хөгжиж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Барууны орнуудад 1800 –гаад оны үеэс гэр бүлийн гол онолууд боловсрогдсон байдаг. |
Манай улсад гэр бүлийн асуудалд шинжлэх ухаанчаар хандах эхлэл тавигдаад 10 орчим жил болж байна. |
Гэр бүлийн боловсрол олгох үйл ажиллагаа нь төрийн бодлогоор хэрэгждэг. Үе шат бүхий батлагдсан хөтөлбөр стандартаар суурь боловсролын нэг хэсэг болж хэлбэршиж тогтсон. |
Суурь боловсролын агуулгад тусгайлсан хичээл болж ордоггүй. Зарим нэг хичээлийн агуулгад маш бага сэдэв багтсан байдаг нь энэ талаар хангалттай мэдлэг олгох хэмжээнд байдаггүй. |
Нийгмийн тогтвортой байдал, хүний хөгжлийн суурь орчин нь гэр бүл гэж үздэг учир гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллага тусдаа яамтай байдаг. Жишээ нь БНСУ: Гэр бүлийн яамтай. |
Манай улс 2003 онд төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргасан ч түүнийг хэрэгжүүлэх механизм, тогтолцоо, арга зүйг шийдвэрлээгүй. |
Суурь боловсролоос гадна гэр бүлийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудтай байдаг. Тэд нь сургалт зөвлөгөө явуулах албан ёсны зөвшөөрөлтэй, батлагдсан хөтөлбөрүүдтэй байдаг ба тодорхой чиглэлээр мэргэшсэн байх ба улсаас санхүүжилт авдаг. |
Гэр бүлийн асуудлыг хариуцсан төрийн тогтолцоо байхгүй энэ чиглэлээр мэргэшсэн байгууллага цөөн бөгөөд төрөөс дэмжлэг байдаггүй.
|
Гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрүүд болон хосын харилцааг сайжруулах хөтөлбөрөөрөө дамжуулан гэр бүлд гарч буй сөрөг асуудлуудыг үр дүнтэй бууруулж чадаж байгаа. |
Манай улсад энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг байхгүй байгаа нь үр дүнтэй өргөн хүрээг хамарч чадахгүй байгаа ба мэргэшсэн байгууллагууд байхгүй байна. |
Манай улс сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн асуудлыг чухалчлан үзэх боллоо. Тэгвэл хүний хөгжлийг хангах анхдагч орчин болсон гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн чадвахийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хүүхэд тайван амгалан амьдарч сурч, хөгжих таатай орчин болгоход анхаарах зайлшгүй шаардлагатай байна.
Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох асуудлыг албан сургалтын тогтолцоонд оруулж бие хүний суурь боловсролын нэг хэсэг болгож орохоос гадна албан бус сургалтаар дараах түвшинд орох шаардлагатай гэж дүгнэж байна.
- Монгол улсын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны дүнгүүд (2003, 2008 он), Өсвөр үеийнхэний жирэмслэлт монголд (чанарын судалгаа) 2004 он, судалгаануудаас үзэхэд төлөвлөөгүй төрөлтийн улмаас үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, энэ асуудал нь цаашдын гэр бүлийн харилцаанд нөлөөлөх нь их байна. Энэ нь гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг ойлголт дутмаг байгаатай шууд холбоотой.
Үүнээс үзвэл өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох асуудлыг суурь боловсролын салшгүй нэг хэсэг болгож оруулах нь цаашид гэр бүлд тулгарч болох олон асуудлаас сэргийлэх боломжтой. Гэр бүлийн талаар зөв үзэл хандлагыг багаас нь хүүхэд, өсвөр үед олгох шаардлага зүй ёсоор гарч байна.
2. Дунд насныханд бие махбод, сэтгэл зүйн шилжилтийн өөрчлөлт гардаг бөгөөд үүнийг мэргэжлийн хэллэгээр дунд насны хямрал гэж нэрлэдэг ба энэ нь гэр бүлийн харилцаанд бэрхшээл учруулдаг. Энэ үед хөгшрөлт явагдаж эхэлдэг ба эмэгтэйчүүдэд цэвэршилт, эрэгтэйчүүдийн бэлгийн чалх буурах хандлага ажиглагддаг ба гэр бүлээсээ өөр хүнийг сонирхох нь их болдог. Залуу насны эрч хүч, гоо үзэмж буурч хөгшрөлт явагдаж байгаатай эвлэрэхэд хэцүү болж эхэлдэг. Мөн дунд насны гэр бүлд тулгардаг бэрхшээл бол хүүхэд нь насанд хүрч тусдаа гарахтай холбоотой санхүүгийн бэрхшээл үүсдэг явдал юм. Тиймээс дунд насны хүмүүст зайлшгүй тулгарах онцлог, өөрчлөлт, шилжилтийн үе, үүнийг хэрхэн зохицуулах талаарх мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй байна.
3.Ахмад үеийнхний хувьд сэтгэл зүй бие махбодын хувьд ихээхэн өөрчлөлт орж хөгшрөлт явагдаж байдаг. Энэ үед хосуудын хоорондын бэлгийн харилцаа байхгүй болсон байхаас гадна сэтгэл гутралд орох, үхлийн тухай бодох, ганьхирах, өнгөрсөн амьдралдаа харамсах, зөрүүдлэх зэрэг сэтгэл зүйн олон шинж байдал үүсч үүнээсээ болон нэгийгээ гомдоох нь их байдаг. Тэд залуу үе шигээ амархан ойлголцож чаддаггүй. Иймээс ахмад гэр бүлд зориулсан тэдний сэтгэл санааг өөдрөг байлгах сургалт ч хэрэгтэй байна. Ер нь манай улсад ахмадуудад тэтгэвэр, тэтгэмж өгөхөөс өөрөөр тэдний сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, сургалт байхгүй байна. Иймээс ахмадын чөлөөт цагийг ашиглан тэдний туршлага, чадвар дээр суурилсан бүтээлч үйл ажиллагааг явуулах замаар тэдэнд нөлөөлж болох юм.
Гэр бүлийн талаарх үзэл хандлага хэвшмэл байдлаас аажмаар өөрчлөгдөх байдал ажиглагдаж байна. Ингэхдээ гэр бүлийн эрхэм нандин чанар алдагдаж, үнэнч бус байдал, материаллаг сонирхолд тулгуурлах, гэр бүлийн хариуцлагаас зайлсхийх, бэлгийн харилцааны хувьд чөлөөт байдлыг эрхэмлэсэн, аминч үзэл давамгайлах хандлага бий болж байна. Иймд моногами гэр бүл болон гэр бүлийн мөн чанарыг таниулахын зэрэгцээ нэн тэргүүнд дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна гэж дүгнэж байна.
- Хүүхдийг багаас нь зөв хэвшмэл зан үйлд суралцуулах, хүүхдээр дамжуулан эцэг эхийн зан үйлд ч нөлөөлөх боломжтойг тооцож үзэх, академик боловсролоос гадна амьдрах ухаан, нийтийн боловсролд анхаарах
- Гэр бүлийн чиглэлээр эрдэмтдийн бүтээл туурвил, ном, гарын авлагыг сургалтын шат тус бүрт зориулан гаргах
- Ядуурлаас гарахын тулд ажлын байр бий болгохоос гадна сэтгэлгээний ядуурлыг арилгахад анхаарах
- Эцэг эхчүүд хүүхдээ анхаарах, тэднийг хайрлаж халамжлах болон эдийн засгийн нөхцөл бололцоог хангах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг боловч хүүхэдтэйгээ харилцах, хүмүүжүүлэх арга барилаа сонгох тал дээр нэлээд алдаж байна. Эцэг эхийн хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг харгалзан тэдэнтэй зөв үлгэр дуурайл бүхий харилцаагаар хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд туслах “сайн эцэг эх”-ийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг цаашид тогтолцоот байдлаар хөгжүүлэх нь чухалчлагдаж байна.
- Хөдөө орон нутагт гэр бүл, хүний хөгжлийг дэмжих эдийн засгийн ялгавар бүхий бодлого хэрэгжүүлж хүн амын төвлөрөл, хотжих үзэгдлийг сааруулах
- Нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй ядуу болон захын хорооллын өрхийн иргэд, түүнчлэн шилжин ирсэн гэр бүлд эрүүл мэнд, боловсрол зэрэг төрөл бүрийн сургалт, ажил хөдөлмөр эрхлэх чиглэлээр үзүүлж буй төрийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх
- Интернетэд суурилсан гэр бүлийн санал хүсэлтийг хүлээн авах, мэдээлэл, арга зүйгээр туслах, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх
- Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2003-2015 он/-ийн “Гэр бүлийн хөгжил дэхь жендерийн тэгш байдлыг хангах” гэсэн 5 зорилт бүхий үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах
- Телевиз, радиогоор олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, чиглэлээр нэвтрүүлэг явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх.
[1] Им Чан Уг, A study on the development and application of sex education program for teenagers 2005 p.28
[2] Сан Паулло Нэгдсэн Мэдээ. 2005.3 .17
[3] Им Чан Уг ibid.,., p.30
[4] Им Чан Уг ibid., p.33
[6] Пак Ми Гён “Хосуудыг гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөр” 예비 부부를 위한 결혼 준비 프로그램 1997.이정숙 재인용 p.34
[7] Ким Ми Гён “Гэрлэхээс өмнөх зөвлөгөө өгөх хөтөлбөр” 결혼전 상담 프로그램 개방 및 효과검증. 2005. 이정숙 재인용 p.35
[8] И Жон Сүг “Гэрлэлтэнд бэлтгэх боловсролын хөтөлбөрийн үр дүнг судалсан судалгаа” 결혼예비교육 프로그램의 효과성 연구. 2007 p.35
[9] Ким Гён Сүнь “Дунд насны хосуудын хямрал ба бэрхшээлийг эмчлэхэд зориулсан гэр бүлийн үйлчлэлийн арга зүй” . 2009 p. 95
[10] Боловсрол, хїний нєєцийн яам, Тайлан мэдээ. 2001
[11] Stahmann R. F, & Salts, C. J, Educating for Marriage and Imtimate Relationships. Handbook of Family Life Education, Sage Pub, 1993
[12] 박주희 “예비부부를 위한 결혼준비교육프로그램 개발에 관한 연구”, 한국가정관리학회지, 2009
[13] Ашигласан материал: Bredehoft & walcheski (2003) Family Life Education хуудас 58-138 ашиглан боловсруулсан болно.
[14] Жон Хёнь Сүг “Гэр бүлийн амьдрал боловсролын түүх”. 2002.p. 21
[15] Сун Жон А, “Гэр бүлийн амьдрал боловсролын хөтөлбөр боловсруулах судалгааны тайлан” 가족생활 교육 프로그램 개발 연구 (통합적 모델)1995, p.14
[16] Гун Сон Сүг “Готтманы онол дээр суурилан боловсруулсан Хосын харилцааг сайжруулах нь зөвлөгөөний хөтөлбөр” Gottman의 이론을 바탕으로 한 부부관계 증진 집단 상담 프로그램 개발 및 효과성 연구 한국 가족치료학회지. vol 12. 2004 .141-171’
[17] Гун Сон Сүг “Готтманы онол дээр суурилан боловсруулсан Хосын харилцааг сайжруулах нь зөвлөгөөний хөтөлбөр” Gottman의 이론을 바탕으로 한 부부관계 증진 집단 상담 프로그램 개발 및 효과성 연구 한국 가족치료학회지. vol 12. 2004 .141-171’
[18] Сун Жон А “Дунд насны хосуудын харилцааг сайжруулах хөтөлбөр” ‘중년기 부부관계 향상 프로그램 개발 한국 가정관리 학회지 14:1, 1996
[19] Ким Сон Мүг “Аавдаа хайртай” , 2005
- ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ХОЛ АМЬДАРСАН ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЭРГЭН ХАМТ АМЬДРАХ ҮЕД ҮҮСЧ БОЛОХ ХАРИЛЦААНЫ ЗАРИМ АСУУДАЛ
- ӨСВӨР ҮЕИЙНХЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
- МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ЗАРИМ УЛС ОРНУУДЫНХТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БҮТЭЦ ХЭВ МАЯГ, ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ
- ГЭР БҮЛИЙН УРАГ ТӨРЛИЙН ХАРИЛЦАА
- ЭРЧҮҮД БА ХҮҮХНҮҮДИЙН ЯЛГААТАЙ ЧАНАР
- МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРЧНЫ ЗАРИМ АСУУДАЛ
- СОЛОНГОСЫН ТӨРӨӨС ГАДААД ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН ТУХАЙ
- “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭР БҮЛД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО”
- ШАТНЫ ДОРХ АМЬДРАЛ БА ОРЦНЫ ГЭР БҮЛ
- МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
- ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
- Төрөлх Монгол зан
- Орчин үе-Монгол гэр бүлийн боловсрол
- Эртний Монголчуудын ураг барилдах ёсны онцлог
- Монгол гэр бүлийн харилцаанд өнчин хүүхдийг өөрийн хүүхэд мэт өсгөж харилцаж байсан уламжлал
- Зөв хүмүүжил, зөв хүүхдийг төлөвшүүлнэ