Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Хүүхдийг уях ёсон

Монголчууд хүүхдээ өсгөн бойжуулахад “уяа” гэдэг хэрэгслийг ашигладаг. Уяа хүүхдийг өсгөж хөгжүүлэхтэй холбоотойгоор лавтайяа нүүдэлч малчдын дунд үүсчээ. Айлын ялангуяа эзэгтэй (эх) хүн гэрт, гадна гүйцэлдүүлдэг ажил төрөл монголчуудын ярьдагчлан “борви бохисхийлгэх”-гүйгээр бараг тасралтгуй явагддаг.

Ийм үед мөлхөж байгаа, хөлд орж тэнтэр тунтар алхаж байгаа хүүхдээ эх хүнд тэр болгон харж байх боломж тийм ч байнга гараад байдаггүй. Гадаа үхэр тугал. хонь хурга нийлэх гээд. тугалын зэл авчихлаа гээд хүүхдээ орхиод яаран гарах хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр болгон хүүхдээ аваад, тэврээд байх бололцоогүй болж байгаа биз. Үүнээс гадна эх, эцэг нь гэрээс гарсан үед хүүхэд ямар нэгэн юманд өртөх. гэмтэх, бэртэх, гал ус руу орох зэрэг тохиолдол гардаг. Гэрээс гарчихдаг. Амьтан, шувуу аваад явчихвал яах вэ? Чухам энэ бүгдээс шалтгаалан хүүхдийг уядаг болжээ. Хүүхдийг уях ёсон үүсчээ.

Ээж, аав нь завтай чөлөөтэй байхдаа хүүхдээ тэвэрч авна л даа. Гэрт хүүхэд дандаа уяатай байна гэж юу байх вэ?

Өвөг дээдэс хүүхдийг уяандаа чангарч байдаг, уяж байсан хүүхдийн хөл майга болдоггүй, уяа хүүхдийг хөлд түргэн оруулдаг гэдэг. Уяа хүүхдийг багаас нь танин мэдэх үйл ажиллагаа (хүртэхүй, сэрэл, ой)-г хөгжүүлэхэд тусладаг.

Хүүхдийг бүр их мэдээ орохоос нь өмнө уядаг. Бүх их мэдээ орчихвол хүүхэд уяулдаггүй. Тийм учраас хүүхдийг 8 сартайгаас нь гурван нас болтол буюу мөлхөж эхэлснээс хөлд орох хүгацаанд уядаг болжээ.

Анх эхэлж хүүхдийг уяхдаа өдрийн сайныг сонгон байж хүүхдийн сүлд, сайн өдөр нь уядаг заншилтай. Уяаг элдсэн (эр хар) сур, бүс, уурганы хуйв, зөөлөн эдээр хийдэг. Бүс нь өвөөгийн ч юмуу, аавынх нь бүс байвал зүйтэй гэдэг.

Хүүхдийн уяа нь хонин хоябоо юмуу тооно туших зэрэг тевөггүй тайлах зангидлагатай. Хүүхэд тогтдоггүй айлын хүүхэд, энхрий хүүхдийг зарим нутагт уурганы хуйваар уядаг.

Хүүхдийг гэрийн хана юмуу орны толгой, орны дээр тавьдаг ширдэгнээс уяа гаргаж түүнээс уядаг байв. Уяа нь галд хүрэхээргүй хэмжээний байх шаардлагатай. Хүүхдийн мөлхөх, явахад нь тааруулан уядаг. Хүүхдийг өөрөө халуун, хүйтнийг мэдэх, мэдрэх, галд ойртож болохгүй гэх зэргийн хориотой зүйлсийг мэддэг болтол нь уяагаар уядаг уламжлалтай.

Уяулж, уяандаа сурсан хүүхэд уяагаа харж, нэг санаа алдчихаад сууж байдаг даа. Уяатай хүүхдийн өмнүүр нь гардаггүй. Хүүхдэд өвчин эмгэг тусна гэдэг. Ямар учиртай юм бол. Хүүхдийг мэдээ орж, зөв буруу, сайхан муухай, сайн мууг ойлгодог болсны дараа уяаг нь авдаг. Уядаггүй. Мэдүүштэй байгаа биз.

Бэлэг өгөх ёсон

Хүнийг зочлох, хүндлэх, бэлэг сэлт барих заншлаар Монголчууд эртнээс алдартай. Үүнийг орон орны хүмүүс сайн мэддэг болжээ. Монголын ёс заншлын уламжлалд эрхэм бэлэг нь еслн цагаан (8 цагаан морь, 1 цагаан тэмээ)-ы болон торго. алт. мөнгөн эдлэл. ном бичгийн зэрэг олон төрлийн байжээ. Үүнийг тодруулан үзвэл бод, бог мал, торго дурдан, хувцас хунар, алт мөнгө хийгээд хавтага, аяга, алчуур. хадаг (хожуу үеэс бэлэглэдэг болсон болов уу), цай болон цагаан идээ, чихэр, боов. мөнгийг бэлгэнд барих нь элбэг байжээ.

Хонины шүүс (бүтэн мах). архи дарстай ирэхийг их бэлэгтэйд үздэг. Одоо ч хэвээр байгаа.

Аав, ээж. ах дүү, үр хүүхэд, анд нөхөддөө сайхан учралын бэлэгдэл болгон бэлэг сэлт барих ёс бий. Он удаанаар уулзаагүй улс золгохоор юмуу их баяр ёслолын цагаар бие биедээ зочлохдоо гарын бэлэгтэй ирдэг. Энэ бэлэг нь бэлэг өгех хүн, тэмдэглэж байгаа ёслолын онцлогоос шалтгаалж янз бүр байна.

Монголчуудын бэлэг бэлтгэх, барих ёс нь гойд сонин уламжлалтай, гүн утга учрыг агуулдаг. Хэнд зориулж бэлэг бэлдэж байгаагаас нь хамааруулж дараахь бүлэгт хувааж болно.

  • Ах дүүстээ өгөх бэлэг
  • Ахмад хүмүүст өгөх бэлэг
  • Алс холын зочин. гийчинд өгөх бэлэг

Бэлгээ бэлдэхдээ дараахь зуйлийг анхааран бодолцоно.

-          Ес заншил, бэлэг дэмбэрлээ бодох,

-          Бэлэг авах хүн юуг сонирхдог,

-          Түүнд тухайн үед юу хэрэгтэй байгаа.

Эдгээрийг бодолцсоны үндсэн дээр ихэвчлэн дараахь бэлэг сэлтийг барьдаг байжээ.

  1. Бага насны хүүхдэд: Тоглоом, халуун хошуутай мал.
  2. Аав нь хүүдээ, ах нь дүүдээ: Сайн хүлэг морь, багаж зэвсэг.
  3. Анд нөхөд бие биедээ: Нум сум. агт морь. хэрэглэж байсан эд юмсаа бэлэглэх буюу солилцох.
  4. Сүүлийн хэдэн зууны турш үнэт торго бус бөс барааны дээр хадаг тавьж бэлэг барьдаг ёс бий болжээ. Тэгээд ч Монголчууд “Эдийн дээд хадаг, Идээний дээд архи” гэдэг.

Монголчуудын нэг хүндэтгэлтэй бэлэг бол хадаг юм. Хүнд хадаг өгөхөд учиртай ханддаг. Ногоон хадагаа багшдаа, шар хадагаа лам багшдаа, улаан хадагаа эцэг эхдээ өргөх ба цэнхэр хадагаар амар мэндээ мэдэлцдэг байжээ.

Монголчуудын хамгийн их бэлэг солилцдог баяр нь болгодог. Сар шинийн баяр юм. Дээр үед торго, даалимба. еэвэн, хэвийн боов, бал бурам зэргийг бэлэглэдэг байжээ. Цагаан идээгээр бэлэг барина.

Цагаан өнгийн дөрвөлжин торгыг их бэлэглэдэг байжээ. Үүнийг алчуур гэдэг. Бэлгийн алчуур гэж нэрлэдэг байсан аж.

Хүүхдэд насных нь эрэмбээр янз бүрийн тоглоом бэлэглэдэг. Өгөх бэлэгний өнгө, тоог анхаардаг. Сондгой тоог эрхэмлэдэг. Учир нь юм жаргалаар эхэлж, жаргалаар дуусдаг гэж үздэгтэй холбоотой гэдэг. Гэхдээ нэг тоотой юмыг хүнд өгдөггуй, заавал хоёр болгож өгдөг. Энэ нь монголчуудын хувьд бэлэгдлийн ёсонтой холбоотой.

Монголчууд бяцхан хүүхдүүд, төрөл садандаа мал зүслэн зааж өгдөг. Адуу, хонь, үхэр гурвыг халуун хушуутай хэмээн эрхэмлэдэг. Харин тэмээ, ямаа хоёрыг хүйтэн хушуутай хэмээн хунд зусэлдэггуй аж.

Мал зүсэлж хүүхдэд өгөх нь тэднийг малд хайртай дуртай болгох, хүмүүжлийн ач холбогдолтой.

Монголын охид, бүсгүйчүүд хайртай хүндээ ур ухаанаа шингээн оёсон аяганы уут, хөөрөгний даалинг бэлэглэсээр иржээ. Энэ нь нэг ёсны хайр сэтгэлийн бэлэгдэл юм. Сүүлийн үед энэ ёс мартагдаж байгаа нь харамсалтай.

Монгол хүмүүс анд бололцохдоо бүс, морио солилцдог. Монголчууд дөнгөж амаржсан нялх биетэй эх хүнийд очихдоо гар хоосон очдоггүй. Эхэд нь цагаан идээ, амттан, хүүхдэд нь баривч, хувцас бэлэглэдэг.

Нялх хүүхдийн цахиур (шүд) цухуйхад анх харсан хүн нь хундан цагаан хонь өгдөг ёстой байжээ.

Түрүүлсэн бөхийг морь, даагаар байлдаг (шагнадаг). Иймээс ч “Ногтоо ганзаглаж ирнэ” гэсэн үг гарсан болов уу, Энэ нь бөх хүн бөхийн барилдаанд түрүүлнэ гэсэн өөртөө итгэлтэйгээр ирж байгаа хэрэг юм.

Хуримлаад долоо хоносны дараа зарим нутагт бэр төрхөмдөө айлчлан очдог ба үүнийг айлчин гэдэг. Айлчин явахдаа цагаан идээ. мах. бал бурам зэрэг бэлэг сэлтийг их авч очдог заншилтай байж.

Эцэг эх нь охиндоо сүүтэй үнээний удамтай тугал, бяруу, хүүдээ унага даага нэрлэж зүслээд өгнө. Тэрчлэн бас нэгэн эрхэм ёсон гэвэл Монголын баатар эрс илд бамбай, өмсгөл бүсээ дурсгалын журмаар солилцох, дархан хүн багажаа, бөх хүн зодог шуудгаа, эрдэмтэн бичгийн хүмүүс ном, судраа өөрийн шавьдаа буюу өөрийгөө залгамжлах найдвартай гэж бодсон аль нэг залуу хүнд бэлэглэж өгнө. Энэ нь хэд хүнд асар их итгэл хүлээлгэж, урам зориг хайрлаж буй иргэний хүмүүжлийн нандин уламжлал юм. Тийм ч үчраас Монгол бөхчүүд “Зодог тайлах”, баатар, сайн эрчүүд “Саадаг шилжүүлэх” ёслол гэсэн тусгай зан үйл байжээ.

Нэгэн гол зүйл гэвэл монголчууд мал, эд юмс, хувцас зэргийг хүнд бэлэглэхдээ цагаан ба цайварт багтах өнгийг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Монголчуудын бэлгийн ёс нь үнэндээ биш. агуулгандаа байдаг нь бас нэгэн онцлог зүйл юм.

Хэдийгээр бэлгийн зүйлийн үнэ өртөгөндөө, төрөл зүйл нийгмийн хөгжлөөр байнга өөрчлөгдөж байдаг ч монголчууд бидний хувьд хадаг, цай, аяга (мөнгөн) нь хүндтэй бэлэг хэвээр байна. Бэлэгний төрөл дотор ихэнхдээ гоёл чимэглэлийн зүйл байдаг. Монголчууд бэлэг өгөх, авахдаа нарийн дэг журамтай явж иржээ.

Бэлэг өгөхөд юуг анхаардаг уламжлалтай вэ?

Зочинд бэлэг өгөхдөө эхлээд ахмад хүнд, гэр бүлээрээ ирсэн зочдын бол эр хүнд нь эхэлж бэлгээ өгдөг. Бэлгийг зочин явахаар завдаагүй байхад өгвел хөөсөн мэт болох бөгөөд явахаар завдмагц бэлгээ өгнө.

Хүнд доошоо харсан буюу малгай зэрэг зүйлийг бэлэглэдэггүй. Харин дээшээ харсан аяга зэргийг ихэд бэлэгшээдэг заншилтай. Бэлгийг настай хүнд хоёр гардан хүндэтгэлтэй өргөдөг.

Бэлэг өгөх, авахад иээрлэдэг зүйл

Малгай хүнд өгөхийг машид цээрлэнэ

Бэлгийг гарын салаагаар өгөх

Бэлгийг нь өгсөн эзний нь хажууд задлаж үзэх

Бэлгийг голох үг яриа гаргахыг цээрлэдэг

Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй.

Тухайн хүнд бэлэг барина гэдэг тэр хүнийг хүндэлж хайрладгийн илрэл юм.

Энэ бүхнийг нэгтгэн үзвэл Монголчууд бэлэг егөх. солилцох баялаг уламжлалтай. Сүүлийн үед хүмүүсийн ахуй байдал, орчин ихэд өөрчлөгдөн түүнийг дагаад цэцэг болон гоо сайхны бараа гээд материаллаг зүйлсийг бэлэглэх болжээ.

Гэхдээ ардын ёс заншлаа мартаж эрхбиш болохгүй болов уу,

Монголчууд хэзээ ч хүнд нэг зүйлийг бэлэглэдэг ёсон үгүй. Бэлгийг өгөхдөе заавал хоёр юм өгдөг. бэлэгдлийг бодож хар бараан юм өгдөггүй. цайвар гэгээн өнгийн зүйлийг бэлэглэнэ. Хадагнаас гадна аяга, цай зэргийг бэлгэнд өгөхийг ихэд бэлэгшээдэг. Гэхдээ хүний насны онцлогийг харгалзан үздэг байна.