ӨСВӨР ҮЕИЙНХЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
Удирдагч багш: ОУУБИС-БМТэнхмийн ахлах багш Б.Оюунсүрэн Доктор, (PH.D)
Илтгэгч:ОУУБИС- Гэр бүл судлалын IV ангийн оюутан Т.Наранцацралт
E-mail:Nara121900@gmail.com(9512-1922)
Хураангуй
Аливаа улс орон, нийгэм эдийн засгийн үндсэн нэг нэгж, хөгжлийн гол тулгуур хүчин зүйл нь гэр бүл юм. Өөрөөр хэлбэл улс орныг бүрдүүлэгч бичил орчин болохын хувьд гэр бүл нь тогтвортой бат бэх оршин тогтнох ёстой. Гэр бүл тогтвортой байх үндсэн хүчин зүйлд гэр бүлийн суурь хэрэгцээ болох эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал зайлшгүй орох билээ. Өрхийн эдийн засгийн харилцаанд эхнэр нөхөр чухал үүрэгтэй ч хүүхэд гол байр суурийг эзэлдэг. Гэр бүлийн харилцаан дах хүүхдийн оролцоог тодорхойлсноор гэр бүлийн гишүүн бүр эрх тэгш байр суурийг эзлээд зогсохгүй тухайн гэр бүл хийгээд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна. Нөгөө талаараа хувь хүнийг гэрлэлтэнд бэлтгэх суурь хүчин зүйл болохын хувьд хүүхдийг эдийн засгийн зөв хүмүүжилтэй болгох, хуримталал үүсгэх, төсөв тооцоогоо бүртгэж хөтлөх, мөнгийг менежменттэй зарцуулах арга барилд суралцуулах нь чухал байдаг. Энэ ч утгаараа өнөөгийн монгол гэр бүлүүдийн эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал ямар түвшинд байгааг, өсвөр үеийнхний санхүүгийн боловсролын талаарх мэдлэг ойлголт, хандлагыг тодорхойлон, хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судалсан болно.
Түлхүүр үг: хувийн санхүү, хуримтлал, санхүүгийн менежмент, хэрэгцээ шаардлага
Судалгааны үндэслэл
Өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индекс 75-80 хувьтай бол хөгжингүй орнуудын 55-аас дээш насныхны санхүүгийн боловсрол өндөр байдаг байна. Манай улсын хувьд иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан үйл ажиллагаануудыг явуулдаг ч төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр бага байдаг юм. Харин Монгол Банкнаас санаачлан олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулан СЗХ, БСШУЯ, СЯ хамтран бүх нийтийн санхүүгийн боловсолд зориулан 4 үндсэн зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрийг боловсруулан туршилтын шатандаа авч хэрэгжүүлж байна. Мөн гэр бүл салалтын 42% нь мөнгө санхүүгийн асуудлаас үүдэлтэй байдаг (НХХЯ, 2010) ба нийгэм эдийн засгийн байдал гэр бүлийн санхүүд маш их-32%, их-43% нөлөөлдөг (life, 2014) зэргээс харвал энэ талын үйл ажиллагаа нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа юм. “Монгол гэр бүлийн санхүү төлөвлөлтийн өнөөгийн байдал” судалгааны үр дүнд санхүүгийн боловсрол олгох хэрэгцээ шаардлага өсвөр үеийнхэн залуучуудад маш чухал байгаа нь харагдсан. Иймд өсвөр үеийнхий санхүүгийн мэдлэг хандлага, тэдэнд энэ талаар зөвлөгөө мэдээлэл авах ямар хүсэлт хэрэгцээ байгааг нарийвчлан судлах асуудал чухлаар тавигдаж байна.
Судалгааны зорилго:
Өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсрол олгоход анхаарах зарим асуудлуудыг судалгааны үндсэн дээр тодруулахад оршино.
Судалгааны зорилт:
- Санхүүгийн боловсролын талаар эрдэмтдийн үзэл хандлагыг судлах
- Өсвөр үеийнхний санхүүгийн боловсролын талаарх мэдлэг ойлголтыг тандан судалж тэдэнд тохирсон ямар хэрэгцээ байгааг тодруулах
- Өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсрол олгох шинэлэг арга замуудыг судалгааны үндсэн дээр дэвшүүлэн гаргах
Судалгааны таамаглал:
Аргумент-1. Өсвөр үеийнхэн эдийн засгийн хүмүүжлийг эцэг эхээсээ авдаг ч эцэг эх нь зөв хүмүүжил хандлагыг хүүхдэдээ өгч чаддаггүй.
Аргумент-2. Өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсролын (хуримтлал үүсгэх, мөнгийг зөв зарцуулах) талаар зөв мэдээлэл, ойлголтыг авах шаардлага байгаа.
Хэрвээ өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад тулгуурлан тэдэнд зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллавал өсвөр үеийнхний санхүүгийн мэдлэг нэмэгдэж, эдийн засгийн эерэг хүмүүжлээр төлөвших боломжтой юм.
Судалгааны арга, аргачлал
Энэхүү судалгаагаа анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэр дээр үндэслэн хийсэн. Мөн чанарын судалгааны кейс, ярилцлагын аргыг, тоон судалгааны асуулга, статистикийн аргыг ашигласан болно.
Анхдагч:
Тоон судалгааны арга |
Чанарын судалгааны арга |
|
|
Хоёрдогч:
- НХХЯ,НҮБ,УБИС. “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” Суурь судалгаа УБ., 2010
- National life aмьдралын даатгалын компани “Гэр бүлийн санхүү төлөвлөлт” суурь судалгааны
- тайлан. 2014
- Дэлхийн банкны “Санхүүгийн суурь боловсролын үнэлгээний тайлан”
Практик ач холбогдол:
- Судалгаагаар дамжуулан өсвөр үеийнхний санхүүгийн боловсролын ямар мэдээлэл авах хүсэлтэй байдгийг тодруулах
- Судалгааны үндсэн дээр өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсрол олгоход анхаарах ямар асуудлууд байгааг тодорхойлон гаргана
- Өсвөр үеийнхний хүсэлт хэрэгцээнд тулгуурлан албан бус сургалтын загвар хөтөлбөр боловсрууллаа.
Шинэлэг тал:
Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, өсвөр үеийнхний санхүүгийн боловсролын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судалж байгаа нь судалгааны ажлын шинэлэг бөгөөд онцлог тал болж байна.
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ УХАГДАХУУН, ОНОЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн оновчтой ашиглахад хэрэглэгчдэд санхүүгийн боловсролын суурь мэдлэг шаардлагатай байгаа төдийгүй өсвөр үеийнхэн залуучуудыг гэрлэлтэнд бэлтгэх нэг чухал хүчин зүйл болно.
Гэр бүл рүү чиглэсэн үзэл хандлага (Б.Оюунсүрэн, 2015)
Д/д |
Эрдэмтэд |
Онол |
Үзэл баримтлал |
1. |
Gary Becker
|
Өрхийн эдийн засгийн үндсэн асуудлыг судалж өрхийн эдийн засгийн онолыг дэвшүүлэв. |
Өрхийн эдийн засгийн төлөв байдлыг өөрийн судалгааны ажилд үндэслэн гаргажээ. Өрхийн эдийн засгийн онолч гэгддэг.
|
2. |
Масайдара Томоко
|
Гэр бүлийн эдийн засгийн ойлголтын тухай онолыг үндэслэв |
Гэр бүлийн эдийн засгийн асуудлыг олон талаас нь нарийвчлан авч судалжээ. |
4. |
Эрдэмтэн, эдийн засагч Tomas |
- |
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөтөлбөрийн шинэчлэлд эдийн засгийн боловсролыг иргэд рүү чиглүүлэх асуудал хурцаар тавигдаж, илүү өргөн хүрээг хамрах төлөвтэйг онцолжээ. |
5. |
Ле Пле
|
Өрхийн төсвийн шинжилгээг анхлан боловсруулсан
|
Өрхийн төсвийн бүтэц, агуулга, ангилалыг гаргаж, социолгийн талаас нь судлажээ.
|
6. |
Николь Дорс
|
Өрхийн төсвийн зарлагыг захиран зарцуулах 5 аргыг боловсруулав.
|
|
Өсвөр үе, хүүхэд рүү чиглэсэн (Б.Оюунсүрэн, 2015, хууд. 19)
Д/д |
Эрдэмтэд |
Онол |
Үзэл баримтлал |
1. |
2008 онд судлаач Mandell |
“Ахлах сургуулийн санхүүгийн суурь боловсролын үнэлгээний тайлан” |
1997 оноос санхүүгийн суурь боловсрол олгох анхан шатны сургалт хэрэгжсэнийг дурьджээ. |
2. |
Судлаач Harter (2009) |
|
Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд амьдралд бэлтгэх санхүүгийн эрүүл байдлын үр дүнтэй идэвхтэй сургалтууд хэрэгцээтэй байгааг онцлон, улмаар өөрийн судалгааны ажилд энэ талаар тусгажээ. |
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
СУДАЛГАА №1. АСУУЛГА СУДАЛГАА
Энэхүү судалгаанд нийслэлийн чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн 10, 11, 12-р ангийн 5 бүлэг, Баянзүрх дүүргийн Улаанбаатар дунд сургуулийн 12-р ангийн нэг бүлэг хамрагдсан.
Нийт судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь санхүүгийн мэдлэг боловсролоо хэмээх ойлголтыг мөнгөө менежменттэй зарцуулах арга мөн гэж хариулсан ч бусад хариултуудыг сонгосон оролцогчид ч бас байлаа. Энэ нь санхүүгийн боловсрол хэмээх цогц ойлголтыг төдийлөн зөв зүйтэй ухамсарлаж ойлгож чадаагүйтэй холбоотой. Тиймээс уг боловсролоор дамжуулан хүүхдүүдэд энэ талын эерэг хандлагыг төлөвшүүлэхийн тулд багаас нь сургах нь чухал юм.
Хуримтлал үүсгэж буй байдлыг хүйсээр нь авч үзвэл өсвөр насны охидуудын хувьд хуримтлал үүсгэж байгаа болон хуримтлал бий болгох хандлага илүү хувьтай байгаа нь харагдаж байна. Мөн хуримтлал огт үүсгэдэггүй хүүхдүүд ч бас байна. тиймээс хуримтлал хадгаламжийн тухай мэдлэг ойлголтыг хүүхдэд өгч ирээдүйн амьдралд нь хөрөнгө оруулалт хийн санхүүгий хувьд зөв хандлага төлөвшилтэй иргэн болгон төлөвшүүлэх ёстой.
Энэ талын мэдээллийг хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийгээ харж, даган дуурайх байдлаар суралцдаг ч, мэдээлэл технологи хөгжсөн орчин үеийн нийгэмд интернэт сургалт мэдээллийн сангаас мэдээлэл авах нь элбэг байна. Мөн бусад гэж хариулсан суралцагчдын дэлгэрэнгүй хариултыг харвал өөрийн хар ухаанаараа, өөрөө л зохицуулдаг гэж хариулах нь олонтаа байна.
Гэр бүл нь өрхийн төсөв хөтөлдөг өрхийн хүүхдүүд өөрийн төсөв санхүүгээ бүртгэж хөтөлдөг нь харагдаж байгаа ч гэр бүл нь өрхийн төсөв хөтөлдөггүй өрхийн хүүхдүүд өөрийн төсөв санхүүгээ бүртгэж хөтөлдөггүй байх нь илүү үзүүлэлттэй байна. Мөн өрхийн төсөв хөтөлдөггүй, хөтөлдөг өрхийн хүүхдүүд өөөрийн төсөв санхүүгээ бүртгэж хөтөлдөггүй байгаа нь харагдаж байгаа нь төсөв тооцоо бүртгэх арга аргачлал байдаггүйтэй, эцэг эх нь энэ талын мэдээллийг хүргэж чаддаггүй, эдийн засгийн зөв хүмүүжлийг бий болгодоггүйтэй холбоотой юм.
СУДАЛГАА №2. КЕЙС СУДАЛГАА
Кейс судалгааны зорилго нь асуулга судалгааны үр дүнг нарийвчлан шалгах, батлах, хуримтлал үүсгэдэг эсэх, өөрийн төсөв санхүүгээ бүртгэж хөтөлдөг эсэх, ямар чиглэлийн мэдээлэл авах хүсэлтэй байгааг тодруулахад оршино.
Чанарын судалгаа: Б нь аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Тэрээр ээж, ааваасаа хараат эдийн засагтай.. Гэвч өөрийн санхүүгийн мэдлэгээ боломжийн сайн гэж дүгнэсэн. Учир нь өөрийн төсөв тооцоогоо бүртгэж хөтөлдөг, хуримтлал хийж чаддаг нь үүнтэй холбоотой юм. Хуримтлалдаа тогтмол орлого хийж чаддаггүй ч зарим үед их хэмжээний орлого орвол тэр хэмжээгээрээ хуримтлалдаа нэмж чаддаг. Жишээлбэл: өдөрт-1000 төг, орлого их орсон үед 5000 ч юмуу гэх мэтээр хийдэг байгаа. Хуримтлал үүсгэх нь гэнэтийн зардал гарахад эрсдэл багатай байдаг ба мөн өөрийн төсөв санхүүгээ бүртгэж хөтөлснөөр юунд илүү мөнгө зарцуулж байгаагаа мэдэх боломжтой байдаг, хуримтлал хийх зуршлыг бий болгох арга замын талаар мэдээлэл авахыг хүсэж байна. Эмэгтэй, 19 настай, 48-р сургуулийн 12-р ангид сурдаг. Кейс судалгааны дүнгээс, 2016.04 сар |
СУДАЛГАА №3 ЯРИЛЦЛАГА СУДАЛГАА
Ярилцлага судалгаа нь асуулга болон кейс судалгааны үр дүнг илүү нарийвчлан гаргах зорилготой бөгөөд сурагчдын бодит амьдрал дээрх нөхцөл байдал, санхүүгийн талаарх мэдлэг ойлголт, хандлага зэргийг нарийвчлан судлах боломжтой юм. Энэхүү судалгааг 2017.02.13 ны өдрийн 10:00 цагт хийсэн.
Фокус бүлгийн ярилцлагын судалгааг урьдчилан зөвшөөрөл авсны дагуу авсан болно. Ярилцлагыг урьдчилан бэлтгэсэн асуултаар авсан. Үүнд:
|
Фокус бүлгийн ярилцлагыг 2017.02.13 нд 10:00-10:45 хооронд ЕБС-ийн 12-р ангийн 6 сурагчидтай хийсэн. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь санхүүгийн боловсролын талаарх ойлголтыг мөнгөө менежменттэй зарцуулах арга, мөнгөнд хандах хандлага, амьдралын ухаан гэх зэргээр тодорхойлсон бол нийт сурагчдын эцэг эхчүүд бизнес эрхэлдэг боловч банкны лизингтэй, ямар нэгэн байдлаар өр зээлтэй байдаг. Хэдийгээр хуримтлал үүсгэх нь чухал, өмнө нь хуримтлал хийдэг байсан ч энэ жилийн хувьд хуримтлал хийж чадахгүй байгаа. Өөрийн санхүүгийн хувьд төлөвлөж чаддаггүй, арга аргачлалаа мэдэхгүй учраас мөнгөө менежменттэй зарцуулж чаддаггүй. Ер нь өөрөө ажил хийснээрээ мөнгөний үнэ цэнийг мэдээд зогсохгүй мөнгийг хэрхэн зарцуулах талаар бодож эхэлдэг. Өөрийн төсөв тооцогоо бүртгэж хөтлөх арга зам, аргачлалын талаарх илүү их мэдээллэл авбал үр дүнд хүрэх байх.
Санхүүгийн тухай мэдлэг ойлголтыг аав ээжээсээ, мөн сургууль дээр банкнуудаас хийсэн хуримтлал үүсгэх тухай ч юмуу, тийм сургалтаас авдаг. Миний хувьд энэ талын мэдлэг хангалттай авч чаддаггүй. Гэхдээ мөнгөтэй харьцах, мөнгийг менежменттэй зарцуулах аргыг заагаад, үлгэрлэн дагуулж чадвал үр дүнд хүрнэ. Аав надад Iphone-5 өгсөн, харин би илүү шунаад Iphone-5S авахыг хүссэн. Тэгээд үнийн судалгаа хийгээд авахаар шийдсэн Iphone-5 аа зараад хуримтлуулсан мөнгөө нэмээд зорилгодоо хүрч чадсан. Сурагч Х, УБ хот, 18 настай, эрэгтэй, УБДС-д сурдаг. Фокус бүлгийн ярилцлагын тэмдэглэлээс. УБ.,2016.04 |
Ярилцлага судалгааны үр дүнд энэ талын мэдээлэл хэрэгцээ шаардлагатай байгаа нь харагдаж байгаа ч өсвөр үеийнхний дийлэнх нь интернэт, сургалт мэдээллийн сангаас түлхүү мэдээлэл авдаг ба хангалттай мэдээлэл авч чаддагүй гэж ярьж байсан. Харин энэ талын мэдээллийг илүү хүрч чадахаар нийтийг хамарсан ялангуяа эцэг эхчүүд нь үлгэрлэн дагуулж, нийгэмд түгээн дэлгэрүүлж, сурталчилж эхэлбэл илүү үр өгөөжтэй байх нь харагдаж байна. Сурагчдын сэтэхүйд “одоо өргүй /лизинггүй/ хүн гэж байхгүй болсон” гэх ойлголт байх нь эцэг эхийн хандлага хүүхдэд шууд нөлөөлдгийг харж болох юм. Мөн хүүхдүүд өөрөө ажил хийснээрээ мөнгөний үнэ цэнийг ойлгож, мөнгийг хэрхэн зарцуулах тухай бодож эхэлдэг. Иймд хүүхдийг ажил хөдөлмөр хийснийх нь үр дүнд урамшуулж цалин /урамшуулал/ өгч байх нь хүүхдийг эдийн засгийн зөв хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа ойлголт юм.
Бүлгийн ярилцлага-2 /туршилтын явцад авсан судалгааны үр дүн/
Сургалтаас өмнө |
Сургалтын дараах |
Энэ чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаар лавлахад Судалгаанд оролцогчид нийтээрээ үгүй энэ чиглэлийн ямар нэгэн үйл ажиллагаанд хамрагдаж байгаагүй. |
Зарим хичээл нь агуулгын хувьд хэтэрхи хүнд байдаг, энэ хичээлийг судалснаар амьдралын наад захын хэрэгцээтэй мэдээллүүдийг өндөр түвшинд авч байгаа. |
|
Давуу тал:
Сул тал
|
Санхүүгийн талаарх мэдлэгээ судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 1 нь дунд, дийлэнх нь муу, тааруу гэж дүгнэсэн. |
Судалгаанд оролцогчдыг санхүүгийн мэдлэг 4 буюу өөрсдийн энэ талын мэдлэгээ сайн гэж дүгнэсэн |
Яагаад ингэж дүгнэж байгаа талаар шалгах асуултаар асуухад санхүүгийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй зөвхөн мөнгө төдийхнөөр ойлгодог бидний өдөр тутмын хэрэглээ гэж боддог. |
Амьдралд хэрэгцээтэй зүйлсийг сурж авч, хэрэгжүүлж байна, мөнгөн хадгаламж үүсгэх, даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэлтэй болж байна. Санхүүгийн талаарх ерөнхий ойлголтоо илүү гүнзгийрүүлж, хуримтлал үүсгэх зуршлийг бий болгож чадаж байна. |
Илүү нарийвчилсан банк санхүүгийн байгууллага, хувийн бизнесийн харилцааны талаар ойлголт |
Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь энэ талаар хангалттай мэдээлэл авч байгаа ч үлдсэн хувь нь бүрэн гүйцэд хангалттаймэдээлэл авч чаддагүй гэж байсан. Цаашид уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, материаллаг зүйлс шаардлагатай байна. Хүнд сэдвүүдийг ойлгоход мэргэжлийн хүний заавар зөвлөгөө хэрэгтэй байдаг. |
Статистик шинжилгээ:
Статистикийн Хи квадрат тестийн аргаар судалгааны таамаглалыг шалгаж үзвэл:
- Но таамаглал нь: Санхүүгийн боловсролыг эцэг эхээсээ авдаг хүүхдүүдийн хувьд энэ талаарх мэдээллийг нарийвчлан авах хүсэлтэй байгаа
- Н1 таамаглал нь: Санхүүгийн боловсролыг бусад эх сурвалжаас авдаг хүүхдүүдийн хувьд энэ талаарх мэдээллийг нарийвчлан авах хүсэлтэй байгаа
Тооцоололд дараах томъёог ашиглан боловсруулалт хийлээ. Үүнд:
Түүвэр судалгааны мэдээллийг анкетийн аргаар ЕБС-ийн ахлах ангийн нийт 102 өсвөр насны хүүхдийг хамруулан авч таамаглал дэвшүүлэн Pearson–ны Хи квадрат тестийн аргыг ашиглан шалгалаа. Хи квадрат тестийн аргыг хэрэглэхэд ажиглалтын болон хүлээгдэж буй давтамжийгг авч үзэв.
Хүснэгт 2.13
Хи квадрат статистик тооцоолол №1
X² тооц =2,556
Онолын утгыг олоход: X² онолын утгыг Пирсоны хи квадрат тархалтын хүснэгтээс авч ашиглаж үзэхэд дараах байдалтай байна.
(2-1)*(4-1)=3 DF=3 (чөлөөний гишүүдийн тоо) α=0,10
X² онол=21,66, X² тооц
Дүгнэлт
Судалгааны үр дүнд мөнгө хүний амьдралд маш чухал хэрэгцээ шаардлагатай зүйл бөгөөд мөнгийг зөв менежменттэй зарцуулах хэрэгтэй гэсэн хариултууд олонтаа байлаа. Мөнгийг зарцуулах арга, мөнгөнд хандах хандлага зэрэг нь амьдралын ухаан бөгөөд энэ нь санхүүгийн боловсролын тухай ойлголт юм. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь энэ талын мэдээллийг эцэг эхээсээ авдаг ч хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь судагааны таамаглал дэвшүүлж батлагдаж байгаатай холбоотой харагдаж байгаа юм. Дараагийн эх сурвалж мэдээлэл технологи түлхүү хөгжиж байгаатай холбоотой интернэт сургалт мэдээллийн сангаас авдаг бөгөөд мөнгө хэрхэн хадгалах, яаж хуримтлуулах талаар л мэдээлэл байдаг болхоор энэ чиглэлээр л мэдээлэл авдаг. Эцэст нь иргэдэд санхүүгийн боловсрол маш чухал байгаа тэдэнд энэ чиглэлээр зөв мэдээлэл авах хүсэлт хэрэгцээ харагдаж байгаа юм. Гэвч мэдээллийн эх үүсвэр хомс, зарим үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээнүүд байдаг ч зөвхөн нэг талын үйл ажиллагаанд чиглэсэн гэх мэт дутагдлууд байна. Мөн өрхийн төсөв тооцоогоо бүртгэх арга, аргачлалаа мэдэхгүй, хийх бэлэн загвар байхгүй, ажиллахад төвөгтэй байдаг зэрэг тулгамдсан асуудлууд байгаа нь энэ талын үйл ажиллагааг нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулж эхэлвэл үр дүнгээ өгөх юм. Албан ба албан бус сургалтаар хүүхдийн насны онцлог, сэтгэлзүй, хүсэлт хэрэгцээнд нь тулгуурлан мэдээлэл олгох нь чухал байна.
Зөвлөмж
- Санхүүгийн боловсролыг гэр бүлийн орчинд нь олгох асуудал чухлаар тавигдаж байна.
- Хүүхдэд эдийн засгийн зөв хүмүүжлийг бий болгохын тулд эцэг эхийн үлгэрлэн дагуулах, тэдний гэр бүлийн боловсрол мэдлэгийн дээшлүүлж нэмэгдүүлэх чухал шаардлагтай байна.
- Өрхийн төсөв хөтлөлтийн асуудлыг нийтэд таниулан сурталчилах талын үйл ажиллагаануудыг зохион байгуулах
- Санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, Банк санхүүгийн байгууллага харилцагчиддаа санхүүгийн боловсрол олгох г.м.
- Албан бус сургалтын загвар хөтөлбөр боловсруулсан
Ном зүй
life, N. (2014). Өрхийн санхүү төлөвлөлт. УБ: -.
Б.Оюунсүрэн. (2015). Гэр бүлийн эдийн засгийн боловсрол. УБ: -.
Б.Оюунсүрэн. (2015). Эдийн засгийн боловсрол олгох арга замыг боловсронгуй болгох асуудал. УБ: -.
НХХЯ, Н. У. (2010). Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал . УБ: -.
- ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ХОЛ АМЬДАРСАН ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЭРГЭН ХАМТ АМЬДРАХ ҮЕД ҮҮСЧ БОЛОХ ХАРИЛЦААНЫ ЗАРИМ АСУУДАЛ
- ӨСВӨР ҮЕИЙНХЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
- МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ЗАРИМ УЛС ОРНУУДЫНХТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БҮТЭЦ ХЭВ МАЯГ, ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ
- ГЭР БҮЛИЙН УРАГ ТӨРЛИЙН ХАРИЛЦАА
- ЭРЧҮҮД БА ХҮҮХНҮҮДИЙН ЯЛГААТАЙ ЧАНАР
- МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРЧНЫ ЗАРИМ АСУУДАЛ
- СОЛОНГОСЫН ТӨРӨӨС ГАДААД ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН ТУХАЙ
- “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭР БҮЛД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО”
- ШАТНЫ ДОРХ АМЬДРАЛ БА ОРЦНЫ ГЭР БҮЛ
- МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
- ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
- Төрөлх Монгол зан
- Орчин үе-Монгол гэр бүлийн боловсрол
- Эртний Монголчуудын ураг барилдах ёсны онцлог
- Монгол гэр бүлийн харилцаанд өнчин хүүхдийг өөрийн хүүхэд мэт өсгөж харилцаж байсан уламжлал
- Зөв хүмүүжил, зөв хүүхдийг төлөвшүүлнэ