“Тодорхой хугацаанд эцэг эхээсээ хол амьдарсан хүүхэд эцэг эхтэйгээ эргэн хамт амьдрах үед үүсч болох харилцааны зарим асуудал”
Удирдсан багш: ОУУБИС-ийн Гэр Бүлийн Тэнхимийн
багш С. Батхолбоо
Илтгэлийг бичсэн: ОУУБИС-ийн
3-р курсын оюутан Э.Наранцэцэг
91815776, 88155776
Үндэслэл
Бие биенээсээ хол, өөр өөр орчинд, тус тусдаа амьдарч байсан хүүхэд, эцэг эхийн хувьд дахин хамтдаа амьдарна гэдэг юугаар ч сольшгүй аз жаргал, мөрөөдөл нь байдаг билээ. Харин бодит байдал дээр энэ нь үргэлж аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байдаггүй бөгөөд эсрэгээрээ үл ойлголцол, хэрүүл маргаан ч гарах тохиолдол цөөнгүй. Магадгүй хол байсан хугацаа, орон зай, дурсамж олон зүйл үүнд нөлөөлөх ч эцэг эхийн зүгээс “Би чиний аав/ээж учраас, чи тэгэх ёстой ” гэсэн хандлагаар асуудлыг шийдвэрлэж болшгүй.
Гэр бүл гэдэг хүүхдийн физиологийн, аюулгүй байдлын, хайрлагдах, хамгаалуулах, хүндлэгдэх, өсөж хөгжих хэрэгцээг хангах үндсэн орчин бөгөөд хүүхэд гэр бүлийн орчиндоо үндсэн хэрэгцээ нь хэрхэн хангагдаж буйгаар ирээдүйд хэн болж өсөх, бусадтай хэрхэн харилцах, ертөнцийг үзэх үзэл нь хэрхэн төлөвшиж, итгэл үнэмшил нь ямар байхад нь нөлөөлдөг жамтай билээ. Харин тавиул хүүхдүүдийн хувьд гэр орны халуун дулаан уур амьсгалыг, хайр халамжийг тэр бүр хангалттай мэдэрч чаддаггүй бөгөөд эцэг эхээсээ хол байсан хугацаа нь эргээд үлдсэн амьдрал, өөртөө итгэх итгэл, зүрх сэтгэлийг нь жолоодох ч үе бий.
Өнөөгийн нөхцөлд тавиул хүүхдүүдийн талаар нэгдсэн судалгаа гэж тоймтой зүйл байхгүй, монголын нийгэмд яг хэдэн тавиул хүүхэд, ямар айлд, ямар нөхцөлд амьдарч байгаа нь тодорхой бус байгаа нь эдгээр хүүхдүүдийн хамгаалуулах эрх, ирээдүйд бие хүн болон төлөвших төлөвшилд нь эрсдэл учруулж болзошгүй байгаа. Тиймээс энэ сэдвээр судалгаа хийх, зөвхөн тавиул хүүхэд төдийгүй эргээд эцэг эхтэйгээ нийлэн амьдрахад учирч болох харилцааны зөрчил дунд нь асуудлыг авч үзэн, ийм гэр бүлүүдийг дахин нийгэмшихэд, бие биенээ харилцан ойлгоход тулгамдаж буй асуудлыг судлан шинжлэх эрэлт байгааг харуулж байгаа юм. Иймд өнөөдөр эргэн нэгдэж буй гэр бүлд зөвлөх, шалтгааныг мэдрэмж сэрлээр бус шинжлэх ухаанч байдлаар, онолоор тайлбарлан, гэр бүл дэх зөв харилцааг бий болгох, болзошгүй эрсдлээс хамгаалах шаардлага гарч байна.
Зорилго: Түр болон удаан хугацаагаар эцэг эхээсээ хол, өөр асран хамгаалагчийн халамжинд хүмүүжсэн хүүхэд, эцэг эхтэйгээ дахин хамт амьдрах үед тэдний харилцаанд үүсч буй асуудал, зөрчил маргааныг сэтгэл зүйн онолын үүднээс шинжлэн судлах
Таамаглал: Эцэг эх, үр хүүхэд хол амьдарснаас үүдээд хүүхэд эцэг эхийн хоорондох харилцаа төдийгүй хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж байна.
Арга зүй: Статистик тоо баримт шинжилгээ, баримт бичгийн судалгаа, харьцуулалт, задлан шинжлэл, экспертийн ярилцлага, анкет судалгааны арга ашиглав.
Түлхүүр үг: Тавиул хүүхэд , хэрэгцээ, хамгаалуулах эрх, гэр бүлийн харилцаа, зөрчил маргаан
Үндсэн Хэсэг
Гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой (цусан холбоотой, гэрлэсэн г.м.) бүлэг хүмүүсийг хэлнэ. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа нөхөж үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл гэрлэлт болон үрчлэлтэд суурилсан, хүмүүсийн харилцааг гэр бүл гэнэ.[1] Гэр бүл гишүүдийнхээ материаллаг, болон сэтгэл зүйн хэрэгцээг хангах хийгээд нийгэмдээ зөв, сайн бие хүнийг өсгөн хүмүүжүүлж өгөх нийгмийн бичил механизм билээ. Харин олон шалтгааны улмаас өнөөдрийн гэр бүлийн чадавхи буурч, үүнийгээ дагаад гэр бүлийн олон хэлбэр маяг (өргөжсөн, дан, өрөөсгөл, олон соёлт, хил дамнасан гэх мэт)гарч ирсэн бөгөөд үүний үр дүнд хүүхэд хүмүүжил, хамгааллын асуудал ч нэн чухлаар тавигдах болсон билээ. Эдгээрийн нэг нь тавиул хүүхдүүдийн асуудал юм. Эцэг эхээсээ хол айлд түр болон удаан хугацаагаар амьдарч буй хүүхдийг тавиул хэмээн тодорхойлдог. Амьдралын олон шаардлагын үндсэн дээр эцэг эх болон хүүхэд тусдаа амьдарч байна.
Монгол дахь тавиул хүүхдүүдийн талаар хийсэн НҮБ-ийн судалгаанаас харвал:
- Сургуульд сурах зорилгоор
- Хурдны морь унахаар
- Хөдөлмөр эрхлэхээр
- Өвөө эмээ, хамаатан садны халамжинд байгаа эцэг эх нь гадаадад сурдаг ажилладаг
- Өрх толгойлон амьдарч байгаа
- Эцэг эх салсан шалтгаанаар
- Эцэг эхийн ажлын шаардлагаар тавиул хүүхдүүд эцэг эхээсээ тусдаа амьдарч байна.
Эцэг эхийн хараа хяналт сул байдгаас үүдэлтэй эдгээр хүүхдүүд нь сургууль завсардах, бусдын нөлөөнд автагдах, хорт зуршилтай болох, танхайрах, хулгай хийх, гадуур тэнэх, эргээд гэр бүлийн харилцаандаа нийгэмшиж, харилцаж чадахгүй байх зэрэг олон эрсдэлт зан үйл тэдний амьдралд заналхийлж байдаг.
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ийн конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заасан байдаг. [3]
Хүүхэд эцэг эх нь хол байгаа хугацаанаас хамаараад олон айл дамжих, олон асран хамгаалагчийн нүүр үзэх тохиолдол ч цөөнгүй байдаг бөгөөд энэ нь эргээд хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөх, гэртээ байлгаж буй айлын гишүүдийн зүгээс хүүхдэд дарамт шахалт үзүүлэх, доромжлох, загнах, зодох, хүчирхийлэх, үл хайхрах тохиолдол цөөнгүй гардаг билээ. Эцэг эх нь хүүхдээ айлд үлдээхдээ аль сайн итгэлтэй айлыг сонгож үлдээдэг ч эргээд тэдэнд тооцох хариуцлагын механизм, хяналт тавих арга байхгүйгээс хүүхдийн эрх зөрчигдөх, тавиул хүүхдийн эрх зөрчигдсөн ч тухайн цаг мөч бүрт эцэг эхдээ хэлэх, хамгаалуулах боломж муу байдаг.
Тавиул хүүхдүүдээс авсан нэгэн судалгааны үр дүнгээс харахад хэрвээ бэрд ирээд тэдний хүслийг биелүүлвэл юу хүсэх вэ хэмээн асуухад тэдний туйлын хүсэл нь аав ээж нь эргэн ирж, хамтдаа амьдрах байсан билээ.
Бодит байдал дээр олон жил тусдаа амьдарсан эцэг эх, үр хүүхэд эргээд хамтдаа амьдрахад бүх зүйл хүсэж мөрөөдсөн шиг сайхан байдаггүй бөгөөд илүү их зөрчил маргаан, үл ойлголцол үүсэх тохиолдол ч олон байдаг.
Эргэн нийлсэн гэр бүлийн харилцаанд гарч буй зөрчил маргаан нь зөвхөн хувь хүмүүсийн зан чанар, хандлагатай холбоотой бус, хүүхдийн өссөн орчин, хүмүүжил, тодорхой мөчлөгүүдэд үндсэн хэрэгцээ нь хангагдсан байдал, эцэг эхийн хүүхэдтэй харилцах арга барил зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой билээ.
Тавиул хүүхдүүдийн асуудлыг тайлбарлахуйц социологи, сэтгэл судлалын онол, эрдэмтдийн үзэл баримтлал:
v Абрахам Маслоугийн хэрэгцээний онол
А.Маслоу “Хүн бол хүсэгч зүйл” гэжээ. Хүн ямар нэгэн зүйлийг байнга хүсч байдаг учраас хүний хэрэгцээ төгс хангагдана гэж байдаггүй. Нэг хэрэгцээ нь нөгөө хэрэгцээгээ төрүүлдэг. Хүний бүх хэрэгцээ нь төрөлхийн зөн билгийн шинжтэй бөгөөд эдгээр нь шатчилсан зохион байгуулалтанд оршдог гэж Маслоу үзжээ. Хэрэгцээнүүдийг зонхилох ач холбогдлоор нь авч үзвэл:
Физиологийн хэрэгцээ
Аюулгүй байдал хамгаалалтын хэрэгцээ
Харьяалагдах ба хайрлуулах хэрэгцээ
Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ
Өөрийгөө идэвхжүүлэх буюу төгөлдөржүүлэх хэрэгцээ гэх мэт.
Суурь буюу анхан шатны хэрэгцээнүүд нь ямар нэгэн хэмжээгээр хангагдаж байж, дараа дараагийн дээд шатны хийсвэр хэрэгцээнүүд ухамсарлагдана гэсэн ерөнхий үзэл санаан дээр энэ онол нь суурилсан. [4]
Тавиул хүүхдүүдийн хувьд айлд амьдрахдаа үндсэн хэрэгцээнүүд нь өөрийн гэр бүлд байгаа хэмжээнд хангагдах нь дийлэнх тохиолдолд боломжгүй байдаг бөгөөд суурь хэрэгцээнүүд нь хангагдаагүйгээс үүдэлтэй сэтгэл санаа, өөртөө болон бусдад итгэх итгэл, үнэлэмж, бусадтай харилцах харилцаа, өөрийгөө төгөлдөржүүлэх тал дээр дутагдалтай байх магадлал өндөр байдаг.
v Эрик Эриксоны хүний хөгжлийн психосоциаль үе шатууд
Эрик Эриксон нь хүний зан чанар насан турш хөгждөг гэдгийг өөрийн онолдоо онцолдог бөгөөд хөгжлийн бүх үе шатанд хямрал тулгарах бөгөөд энэ нь хувь хүнд ноогдох биологийн хөгжил ба нийгмийн шаардлагын нөлөөгөөр үүссэн амьдралын эргэлтийн үе юм. Хүний амьдралын 8 үе шат бүрт нийгмийн хөгжил явц дунд нь авч үзэх хэрэгтэй боловч заавал ч үгүй тэр үе шатанд шийдвэрлэх ёстой биш “үе шат тус бүрийн онцлог”-ийг тусгасан хөгжих даалгавартай байдаг. Хувь хүний онцлог зан үйлийн хэв маяг нь ийм даалгавар ба хямралыг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотой. [5]
Энэхүү онолоор хүүхэд бага насандаа , нас зүйн онцлог хямралаа хэрхэн даван туулсантай холбоотойгоор бусдад болон өөртөө итгэх, эс итгэх, сэтгэлийн тэнхээ, зориг, авьяас чадвараа нээн илрүүлэх зэрэг олон сэтгэл зүйн чадваруудаа хөгжүүлж эсвэл сул талыг өөртөө бий болгдог билээ. Энэ утгаараа тавиул хүүхдүүдийн өөрсдийгөө тодорхойлолт тодорхойлолт, дутуу дулимагийн мэдрэмж болон өөртөө итгэх итгэх сул байгаа нь тэдгээрийн бага насны орчин, онцлогтой холбоотой хэмээн үзэж болно.
v Альберт Бандура “Нийгэм танин мэдэхүйн онол”
Хүний зан үйл нь үйлдэл, танин мэдэхүй, хүрээлэн байгаа орчин шалтгааны улмаас үүсч байгаа харилцан детерминизмээс болдог гэсэн байр суурьтай байжээ. Тиймд хүүхэд нь өөрийн эргэн тойронд байгаа орчин, хүмүүсийг ажиглан , даган дуурайж суралцдаг бөгөөд хүүхдийн эргэн тойронд байгаа загварчлал хүүхдийн хэн болж өсөж хөгжихөд чухал ач холбогдолтой хэмээн үздэг. [6]
v Т. Парсонс, С. Бейлз “Нийгмийн үйлдлийн онол”
Нийгмийн харилцааны обьект болохын хувьд нь бие хүнийг социологид нийгэмшилт ба адилсал гэсэн харилцан холбоо бүхий үйл явцын хүрээнд авч үздэг. Нийгэмшил гэдэг нь бодгалиас тухайн нийгэмд амжилттай үйл ажиллагаа явуулахад хэрэг болохуйц зан төлвийн шинж, нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлсийг олж авах үйл явц юм. Нийгэмшил нь хүн нийгмийн мөн чанарыг танин мэдэж, нийгмийн амьдралд суралцах чадвараа олж авдаг соёл, боловсролд хандах бүхий л үйл явцыг хамаардаг. Хөөрөл гэдэг нь зан төлвийн тодорхой загварыг хүүхэд хуулах гэсэн ухамсартай оролдлого юм. Т. Парсонс, С. Бейлз хөөрлийг соёл, боловсрол, мэдлэг, чадварын өвөрмөц элементүүдийг эзэмшиж байдаг үйл явц хэмээн тодорхойлсон байна. Аливаа бие хүн гэр бүлдээ хамгийн их татагддаг тул гэр бүл нь нийгэмшлийн үндсэн хэлбэр болдог. Мөн гэр бүлээс гадна энэ үйл явцад бодгалийн хүрээлэн буй гадаад орчин тэр дундаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл идэвхтэй оролцдог.
Нийгэмшлийн үйл явц амжилттай болох тохиолдол байх ч амжилтгүй болох үе ч бий. Нийгэмшлийн амжилтгүй болсон илрэлийг сөрөг зан төлөв гэж нэрлэдэг. Энэ нэр томьёогоор социологит юуны түрүүнд зан төлвийн сөрөг хэлбэр, ёс суртахууны зарчим, хэм хэмжээнээс гажсан үйлдлүүдийг тэмдэглэдэг байна. [7]
v Солилцооны онол Ж.Хоманс
Хүмүүс хоорондоо урамшуулал, зардал, чармайлтыг солилцож байдаг гэж энэ онолд үздэг. Өөрөөр хэлбэл хоорондын харилцаагаа тогтвортой бас таатай байлгахын тулд урамшуулал хийгээд зардлын балансыг тэнцвэржүүлэхийг хичээж байдаг.
Хүний зан төлвийн тодорхой хэв маяг хэдий чинээ урамшуулагдах тусам төдий чинээ олон давтагдана.
Зан төлвийн тодорхой хэв маягийн урамшуулал нь ямар нэг нөхцлөөс хамаарч байвал ямар нөхцөлд урамшуулал буй болж байна тийм нөхцлийг л бий болгох эрмэлзэлтэй байна. [8]
Урамшуулал, зардал, чармайлтыг солилцож солилцох шаардлага нь нийгмийн микро түвшний хамгийн чухал асуудлууд байдаг бөгөөд амьд биеийн оргин тогтнох арга бол бодисын солилцоо юм. Иймд бие хүн хоорондын харилцан үйлчлэлийг танин мэдсэнээр тухай субьектид давуу байдал үүсч харилцаа нь тааламжтай, үр ашигтай, өгөөжтэй байгаа учир тэдний харилцан үйлчлэл, харилцаа цаашид үргэлжилнэ. [9]
Энэхүү онолоор хүмүүсийн харилцаанд тэдгээрийн зан үйл, урамшууллын механизм чухал үүрэгтэйг онцолсон бөгөөд хүүхдээсээ хол удаан амьдарсан эцэг эхийн хувьд ч , хүүхдийн хувьд ч өөрсдийн зан үйлдээ хариуцлагатай хандаж, бие биедээ эерэг нөлөөллийг хүртээж, солилцох нь зөрчилдөөнийг даван туулах боломжтой юм.
v Хүн орчноосоо суралцдаг хэмээх онолыг дэмжих үзэлтэй сэтгэл судлаачдын онолоос цухас дурдвал:
- Бие хүн бол байгалийн өгөгдөл болон сурснуудын хослол юм. Хүний характерүүд гэр бүлээс гаралтай. Францис Галтон
- Хүүхэд цагийн зөрчилтэй санамжууд магад мартагдсан мэт тусдаг ч тэр бүгд доод ухаанд сууж үлддэг ба хожим насанд хүрсэн хойно асуудал болж психийн зөрчилд оруулдаг. Пэйр Жанет
- Ямар ч хүний эзэмшсэн чадвар, зан төлөв, оюун ухаан нь сургалт давталтаар хүлээн авсан хэд хэдэн жинхэнэ хандлагын бүтээгдэхүүн юм. Эдвард Торндике
- Хэн бүхэн өөрийн төрөлхийн шинж чанараас үл хамааран юм бүхэнд суралцах боломжтой. Жон Ватсон
- Хэрвээ би гэр бүлийг хэрхэн эмчлэхийг мэдвэл ертөнцийг хэрхэн эмчлэхийг мэднэ. Гэр бүл гэдэг хүн бүтээх фабриктай адил. Виржина Сатир [10]
Энэ бүхэн дээр тулгуурлаад Тавиул хүүхдүүд болон эцэг эх эргэн хамт амьдрахад үүсч болох харилцааны асуудлын талаар анкет асуулга, ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага авсан. Судалгааны түүврийн хувьд тодорхой хугацаанд эцэг эхээсээ тусдаа амьдарсан бөгөөд одоо эргэн хамт амьдарч буй 30 хүүхдээс, 30 эцэг эх нийт 60 хүнээс анкет асуулгын аргаар судалгаа авч, мөн 5 хүүхдээс ганцаарчилсан ярилцлага аван, 8 хүний бүрэлдэхүүнтэй фокус бүлгийн ярилцлага тус тус хийсэн болно.
Анкет судалгааны үр дүнг дор сийрүүлвэл:
Судалгаанд оролцсон респондентүүдийн нас зүйн онцлогийг харвал бага насандаа тавиул амьдарч байсан эргээд эцэг эхтэйгээ хамт амьдарч буй хүүхдүүдийн хувьд 19-25 насныхан давуу буюу нийт судалгаанд оролцогчдын 64%ийг эзэлж байгаа бол эцэг эхийн хувьд 36-45 насныхан 48%ийг эзэлж байна. Хүйсийн хувьд эцэг эх(69.6%), хүүхдүүдийн (71.4%) хувьд аль алинд нь эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байгаа нь ажиглагдаж байна.
Судалгаанд оролцогчдын гэр бүлийн байдлыг шинжлэн харвал респондент хүүхдүүдийн 43% нь ээж аавтайгаа хамт амьдардаг, 39% нь хагас өнчин, 18% нь хойд аав/хойд ээжтэйгээ хамт амьдардаг хэмээн хариулсан байна. Харин судалгаанд хамрагдсан эцэг эх нарын хувьд 39% нь дан гэр бүл, 26% нь хил дамнасан гэр бүл, 18% нь олон соёлт гэр бүл, 13% өрөөсгөл гэр бүл, 4% нь өргөжсөн гэр бүл хэмээн тус тус хариулсан байна. Даяаршиж буй нийгэмд эдийн засаг, боловсрол олон шалтгааны улмаас гэр бүлийн хэлбэрт ийнхүү өөрчлөлт орж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлт буцаад хүүхдүүдийн амьдралд ийнхүү нөлөөлсөөр байгаа билээ. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдээс яг ямар шалтгааны улмаас хүүхдээсээ хол амьдарч байгааг лавлахад:
Дийлэнх нь буюу 78.3% нь гадаадад ажиллах, сурах зорилгоор хүүхдээсээ хол амьдарч байгаа хэмээн хариулсан.
Та хүүхдээ хэр итгэлтэй айлд үлдээсэн бэ хэмээх асуултанд нийт судалгаанд оролцогчдын 73.5% нь эмээ өвөөгийнд нь хэмэн хариулсан бөгөөд маш их итгэл даахуйц айл (10 оноо ), хэмээн тодорхойлсон бол 21.7% хамаатныдаа үлдээсэн хэмээгээд тухайн айлаа итгэл даахуйц буюу 5 оноогоор үнэлэн, 4.3% нь бусад өөр айлд хэмээгээд тэрхүү айлаа итгэл даахгүй буюу 1 оноогоор үнэлсэн байна.
Тухайн үлдээсэн айл нь хүүхдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлсөн хэмээн бодож байгааг асуухад судалгаанд оролцогчид нь муу нөлөөтэй хэмээх хариултыг илүү давуу сонгосон бөгөөд зан чанарын хувьд (56.5%), бусадтай харилцах харилцааны хувьд (60.9%), өөртөө итгэлтэй байдлын хувьд (65.2%), эцэг эхтэйгээ харилцах харилцааны хувьд (69.6%) муу нөлөөтэй хэмээн үзжээ.
2. Тавиул амьдралын нөлөөлөл болон харилцаанд гарч болох асуудал, үр дүн
Респондентуудын хувьд хэдэн настайгаасаа, хэдэн жил, хаана амьдарсан нь мэдээж тухайн хүүхдийн өнөөгийн байдалд нөлөөлөх субьектив хувьсагчууд тул тэдгээрийн хамаарлыг ажиглахын тулд “Таны бага нас ямар байсан бэ? ” хэмээн асуухад Жаргалтай(10.1), хөгжилтэй (14.5) хэмээх хариултууд сэтгэл хөдлөлийн эерэг илэрхийллийг тодорхойл байсан бол эсрэгээрээ сэтгэл хөдлөлийн сөрөг илэрхийллүүд болох ганцаардмал (26.1), уйтгартай(5.8), орхигдсон мэдрэмжтэй(21.7), айдастай(14.5), дарамттай (7.2) хэмээх хариултуудыг ч мөн өгч байсан бөгөөд сөрөг илэрхийллүүд нь илүү давамгай ажиглагдаж байна.
Та эцэг эхээсээ хол хэр удаан амьдарсан бэ болон өнгөрсөн амьдралаа өөрчлөх хүсэл хоёр хоорондох хамаарал.
|
Танд хэрвээ боломж байсан бол өнгөрснөө өөрчилмөөр санагдах үе байдаг уу? |
|
Тийм |
Үгүй |
|
2-4 жил |
40% |
60% |
5-7 жил |
92.3% |
7.7% |
8-10 жил |
100% |
0% |
11ээс олон жил |
66.7% |
33.3% |
Энэхүү хүснэгтээс хүүхдүүдийн тавиул байсан хугацаа өсөх тусам өнгөрсөндөө хандах хандлага нь өөрчлөхийг хүссэн хүслээр нэмэгдэж буй хамаарал ажиглагдаж байна.
Хүүхдүүд хаана амьдарч байснаасаа хамаараад эцэг эхдээ болон асран хамгаалагчдаа хандах хандлага нь харилцан адилгүй байгаа бөгөөд эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд аав ээжээсээ илүү эмэээ өвөөдөө ойр дотно байж, эерэг харилцаа хандлагатай байх нь ажиглагдсан бөгөөд хамаатныдаа мөн олон айл дамжсан хүүхдүүдийн хувьд асран
хамгаалагч нь тодорхой хэмжээнд муухай ханддаг хэмээн нийт судалгаанд оролцогч хүүхдүүдийн 82% нь хариулсан байна.
Тавиул хүүхдүүд өөрийн төрөлх гэр орноос өөр газар амьдрахдаа хамгаалах эрх нь зөрчиглөж байгаа нь энэхүү графикаас харагдаж байгаа бөгөөд байнга болон хааяа - нийт судалгаанд оролцогчдын 92.9% нь бие махбодын, 64.3% нь сэтгэл санааны, 60.7% нь үл хайхрах 17.9% нь бэлгийн дарамтанд орж байсан хэмээн хариулжээ.
Хүүхэд бага насандаа ийнхүү хүчирхийлэлд өртөх нь тэдгээрийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах харилцаанд маш сөргөөр нөлөөлдөг бөгөөд судалгаанд оролцогч хүүхдүүдийн маань өөртөө итгэх итгэл хир байгааг хамтдаа харцгаая.
Энэхүү графикаас харахад судалгаанд оролцогч хүүхдүүдийн дийлэнх нь өөртөө итгэх итгэл сул байгаа нь харагдаж байгаа бөгөөд өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжүүдийн хувьд ч сөрөг илэрхийллүүд дээгүүр үзүүлэлттэй байна.
Эцэг эх, үр хүүхэд нээлттэй харилцаж чаддаг уу? Хэмээх асуултанд хүүхдүүдийн хувьд 3 хүүхэд тутмын 1 нь чаддаг хэмээн хариулсан бол эцэг эхийн зүгээс 2 хүн тутмын 1 чаддаг хэмээн хариулж байна.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 87% нь хамгийн дотны хүн нь найз гэж хариулсан бол эцэг эхчүүдийн хувьд 39.1% нь хань 34.8% нь хүүхэд хэмээх хариулсан. Эндээс харвал тавиул хүүхдүүдийн хувьд эцэг эхээсээ илүү найз нөхөддөө итгэх, дотно байх хандлага ажиглагдаж байна.
Зөрчил гарах болсон шалтгааныг тэд тайлбарлахдаа:
Энэхүү графикаас харахад эцэг эх болон хүүхдийн зөрчилд хандах хандлага ялгаатай байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд зөрчлийн давтамж, үр нөлөөний талаар илүү нухацтай хандаж байгаа бол эцэг эхийн хувьд зөрчлийг хүндээр тусгаж авахгүй, өнгөц байдлаар хандаж байгаа нь энэ график төдийгүй дараах асуулт, хариултуудаас ажиглагдах болно.
Тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ хэмээх асуултанд
Хэмээн тус тус хариулсан байна.
Дүгнэлт
Энэ бүхнийг дүгнээд үзэхэд хүүхдийн өсөж торнисон орчин ирээдүйд хэн болох, өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах харилцаа гээд олон зүйлд нөлөөлөх бөгөөд тавиул хүүхдүүдийн хувьд өөрсдийн хүсээгүй орчинд, хүсээгүй хүмүүстэйгээ хамт амьдарснаас хамгаалуулах эрх нь зөрчигдөх, өөрийгөө голох, илүү дотогшоо хаалттай хүн болж өсөх, бусадтай болон гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцах асуудал гарах зэрэг олон сөрөг үр дагаврууд гарч байна. Иймд тавиул хүүхэдтэй гэр бүлийн харилцааны асуудлыг зөвхөн эцэг эх, хүүхдийн зөрчил дунд нь бус , өсөж торнисон орчин, туршлага, эцэг эхээсээ хол байсан жил гэх мэт олон хүчин зүйлийн хамаарал дунд авч үзэн, гэр бүлийн харилцаанд дахин нийгэмшүүлэхийн тулд эцэг эх болон хүүхдэд аль алинд нь шинжлэх ухаанч, онолын мэдлэг туршлагаар хандан зөвлөх , дахин нэгдэхэд нь туслах шаардлагатай юм. Энэхүү судалгааны ажлыг дүгнээд үзэхэд:
- Хүүхэд эцэг эхэсээ хол, өөр айлд амьдрах нь зан чанарын хувьд (56.5%), бусадтай харилцах харилцааны хувьд (60.9%), өөртөө итгэлтэй байдлын хувьд (65.2%), эцэг эхтэйгээ харилцах харилцааны хувьд (69.6%) муу нөлөөтэй хэмээн судалгаанд оролцсон эцэг эхчүүд үзжээ.
- Тавиул хүүхэд өссөн орчноосоо хамаараад сэтгэл хөдлөлийн сөрөг илэрхийллүүд болох ганцаардмал (26.1), уйтгартай(5.8), орхигдсон мэдрэмжтэй(21.7), айдастай(14.5), дарамттай (7.2) хэмээх илэрхийллүүдээр өнгөрснөө дүгнэж, мөн энэ нь өнөөгийн амьдралд нь нөлөөгөө үзүүлж байна.
- Нийт судалгаанд оролцогч хүүхдүүдийн 92.9% нь бие махбодын, 64.3% нь сэтгэл санааны, 60.7% нь үл хайхрах 17.9% нь бэлгийн дарамтанд орж байсан хэмээн хариулснаас үзвэл тавиул хүүхдүүдийн хамгаалуулах эрхийн асуудал зөрчигдөж байгаа нь ажиглагдаж байна.
- Эцэг эх, үр хүүхэд хол амьдрах нь тэдгээрийн хоорондох харилцааг хөндийрүүлээд зогсохгүй, нээлттэй илэн далангүй харилцаанаас холдуулдаг. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн хувьд 3 хүүхэд тутмын 2 нь эцэг эхтэйгээ нээлттэй харилцаж чаддаггүй хэмээн хариулсан бол эцэг эхийн зүгээс 2 хүн тутмын 1 мөн адил хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж чаддаггүй хэмээн хариулжээ.
Санал зөвлөмж
Нэг. Бодлого, эрх зүйн орчин
- Эцэг эхэд хариуцлага тооцож байх хуулинд өөрчлөлт оруулах
- Эцэг эхийн үүрэг хариуцлагыг ойлгуулах, сайжруулах,
- Эцэг эхийг нь ажилтай, орлоготой санхүүгийн эх үүсвэртэй болгохын тулд ажлын байраар хангах,
- Тавиул хүүхдийн халамж үйлчилгээний асуудлыг бодлогоор зохицуулах
- Айлд суулгаж байгаа тохиолдолд гэрээ хийж ангийн багш, захирал, баг хороо, сумын засаг даргад танилцуулж албажуулах, баталгаажуулах
- Хамгаалах байртай болох, сэтгэл зүйч ажиллуулах
Хоёр. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хяналт тавих чиглэлээр
- Хүүхдийг гэртээ байлгаж байгаа айл өрхийн насанд хүрэгч, харгалзан дэмжигч хүүхэд байлгах боломжтой эсэхэд үнэлгээ хийх, гэрээ байгуулах
Гурав. Зорилтот бүлгийн хүүхдийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох чиглэлээр
- Айлд амьдарч байгаа хүүхдийн талаар нарийвчилсан судалгаа хийх
- Хамтарсан баг тавиул хүүхдийн мэдээлэл бүртгэл судалгааг гаргах, хэрэглэх, ашиглах
Дөрөв. Чадавх бэхжүүлэх чиглэлээр
- Хамтарсан багийн гишүүдийн чадавх бэхжүүлэх хүүхэд хамгааллын чиглэлээр хангалттай сургалт сурталчилгааг тогтмол хийх
- Эцэг эхийн боловсрол дээшлүүлэх нөлөөллийн сургалт явуулах
- Эцэг эх, багш, сурагчдын харилцааг сайжруулах
[1] www.Wikipedia.com
[2] Хүүхдийн хөгжил, Ш. Ичинхорлоо, ху6, УБ, 2010 он
[3] “Түр хугацаагаар айлд амьдарч буй хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилт” судалгааны тайлан, х11,
[4] “Гэр бүлийн боловсрол ” улирал тутмын сэтгүүл, Б.Оюун – Эрдэнэ, 2016 оны 3-р улирал, х45
[5] “Зан чанарын сэтгэл судлал” Ну Ан Нён, УБ хот, 2015 он, ху 85
[6] “Зан чанарын сэтгэл судлал” Ну Ан Нён, УБ хот, 2015 он, ху131
[7] “Социологи сурах бичиг”, А.А.Радугин, К.А.Радугин, УБ хот, 2013 он, ху111
[8] “Социологи” Смелзер , УБ хот, 2001 он, ху 121
[9] “Социологи судлал” сурах бичиг, Ц.Батбаяр, УБ хот, 2012 он, ху24
[10] “Психологи” Агуу санааг энгийнээр тайлбарлах нь, С. Молор – Эрдэнэ, УБ хот, 2014 он, ху 28, 46, 54, 62, 68, 80, 147
- ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ХОЛ АМЬДАРСАН ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЭРГЭН ХАМТ АМЬДРАХ ҮЕД ҮҮСЧ БОЛОХ ХАРИЛЦААНЫ ЗАРИМ АСУУДАЛ
- ӨСВӨР ҮЕИЙНХЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
- МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ЗАРИМ УЛС ОРНУУДЫНХТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БҮТЭЦ ХЭВ МАЯГ, ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
- МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ
- ГЭР БҮЛИЙН УРАГ ТӨРЛИЙН ХАРИЛЦАА
- ЭРЧҮҮД БА ХҮҮХНҮҮДИЙН ЯЛГААТАЙ ЧАНАР
- МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРЧНЫ ЗАРИМ АСУУДАЛ
- СОЛОНГОСЫН ТӨРӨӨС ГАДААД ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН ТУХАЙ
- “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭР БҮЛД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО”
- ШАТНЫ ДОРХ АМЬДРАЛ БА ОРЦНЫ ГЭР БҮЛ
- МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
- ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
- Төрөлх Монгол зан
- Орчин үе-Монгол гэр бүлийн боловсрол
- Эртний Монголчуудын ураг барилдах ёсны онцлог
- Монгол гэр бүлийн харилцаанд өнчин хүүхдийг өөрийн хүүхэд мэт өсгөж харилцаж байсан уламжлал
- Зөв хүмүүжил, зөв хүүхдийг төлөвшүүлнэ