"Гэр бүлийн боловсрол" сэтгүүл

2015  оны 2-р улирлаас Гэр бүлийн боловсролын мэдлэг, мэдээллийг түгээх зорилго бүхий “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийг улирал дутам эрхлэн гаргаж эхэллээ.

Гэр бүлийн боловсрол сэтгүүл нь Монгол улсын гэр бүлийн боловсролд онцгойлон бодлого, системтэйгээр, шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандаж мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд түгээхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байна.

Эцэг, эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлог, хүүхдээ зөв хүмүүжүүлэх тэдэнтэй харилцах арга барил, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар мэдээлэл хүргэнэ. Ялангуяа эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн орчныг хүүхэд амар тайван хөгжиж, өсөх таатай орчин болгох, хүүхдийн сурах үйлийг дэмжихэд чиглэсэн  нийтлэлийн бодлого баримтална.

Монгол шуудан компаниар дамжуулан захиалж болохоос гадна дараах утсаар холбогдон захиалж, хүргүүлж болно.                     

Утас: 9910-5317