Сошиал сүлжээ

Гүйцэтгэх захирал

Ph.D Б.Оюун-Эрдэнэ

Товч танилцуулга

Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ нь нийгэм судлалын багш мэргэжилтэй. Социологи, сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Унгар, Турк, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Монгол улсад гэр бүл судлаач мэргэжлийн стандартыг анх удаа тогтоож БНСУ, АНУ, Герман, Канад зэрэг улс орнуудын туршлагаар бакалавр, магистрын сургалтыг эрхлэн мэргэжилтэн бэлтгэхэд сүүлийн 10 гаруй жилийн сургалт, судалгааны ажлаа зориулсан.

Гэр бүлийн зөвлөгөө, сургалт явуулах, судалгааны ажлыг өргөжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулахад судлаачийн хувиар идэвхтэй ажиллаж байна.

Монгол улсад “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн стандарт”, “Залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль”, “Их дээд сургуулийн оюутнуудад гэр бүлийн боловсрол олгох хичээлийн стандарт, хөтөлбөр”, “Зорилтот бүлгийнхэнд гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль -”ийг тус тус анх удаа боловсруулж зохиогчийн эрхийг авсан. 10 орчим  сурах бичиг, гарын авлага, хамтын бүтээл хэвлүүлсний зэрэгцээ 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, 30 гаруй илтгэлийг Улсын болон олон улсын чанартай хурлуудад хэлэлцүүлсэн. 10 гаруй судалгаа, төслийн багийн гишүүн болон ахлагчаар ажилласан ажлын туршлагатай.

Б.Оюун-Эрдэнэ нь “Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн” ТББ-ын гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэхээс гадна гэр бүлийн зөвлөгөө, сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг давхар гүйцэтгэдэг.